
Монгол улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим худалдааны үйлчилгээ идэвхтэй дэлгэрч байна. Мөн хэрэглэгчид ч гэсэн цахимаар бараа худалдан авах, захиалах дадал илүү их болж байна. Цахим худалдааны голлогч бараа бүтээгдэхүүн нь хувцас, хүнс байдаг бөгөөд энэ удаа та бүхэнд авто сэлбэгийн худалдаа, захиалгын систем болох garage.mn танилцуулж байна.
Garage.mn-ний үүсгэн байгуулагч компани нь “Женуйне Партс” гэх бөгөөд 2021 оны эцэст START-н портфолио стартап болж, зах зээлд 2022 оны нэгдүгээр сард үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа юм.
Хэрэглэгч өөрт хэрэг болсон автомашины сэлбэгийг цахимаар худалдан авч “гараж”-даа хүргүүлэх боломжийг бүрдүүлсэн “Garage.mn” стартап мэндэлж байна. Тус стартап нь цахим худалдаа, технологийн стартап бөгөөд системийг ухаалаг шийдэл, баг хамт олон, хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн ойлгож, шийдэж байгаагаараа онцлог юм.
Стартап нь 6 үүсгэн байгуулагчаас бүрдэж байгаа ба гишүүн бүр авто салбарын туршлагатай, салбартаа ажиллаж байсан нь garage.mn-г үүсгэх суурь болсон. Авто засварын инженерүүд болон мэргэжлийн программ хангамжийн баг
Тус стартапын хөгжлийн шат нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээр баталгаажуулах үе шат дээрээ явж байна. Өмнө нь тус баг нь авто машины зөвлөгөө өгөх тусгай дугаарт лавлах үйлчилгээг хэрэгжүүлж тэр санааг “пивот”(өөрчлөлт) хийж, хэрэглэгчдийн хэрэгцээг нэгтгэн одоогийн garage.m-г үүсгээд байна.

Garage.mn нь бүтээгдэхүүн хайх, өөрийн машины маркийг оруулж өөрт тохирсон сэлбэгүүдийг харах, сэлбэгийн ямар машинд тохирохыг харах, тухайн бүтээгдэхүүний зөвлөмжийг харах, гадаадаас бараа захиалах гэх зэрэг олон функцүүдийг шингээсэн байна. Мэдээж цахим худалдааны үндсэн хэсгүүд болох төлбөр төлөх, захиалах, бүртгүүлэх, хадгалах, хүргүүлэх гэх зүйлс орсон болно.
