Бүтээлч уран бүтээлчид, хэрэглэгчдийн холбон ажилладаг платформ Geru стартап 3 тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрлээ.
Гэрү стартап нь START-н анхны портфолио стартап ба хамтран ажиллаад 2 жилийн нүүр үзээд байна. Бизнес нь моделийн хувьд бизнесээс хэрэглэгчрүү гэсэн модельтой 2 удаагийн пивот хийгээд буй стартап юм. Технологийн шийдлээр дамжуулан бүтээгчдийн уран бүтээлийн хэрэглэгчид geru.mn-ээр дамжуулан шууд худалдан авалт хийх хялбар аргийг сүүлийн 4 жилийн хугацаанд хөгжүүлэн ажиллаж байгаа юм.
Компаний үнэлгээний хувьд 2021 оны 06 сард 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч байсан ба энэ удаа 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч компаний 3 тэрбум төгрөгийн үнэлгээнд хүргэлээ. Компаний хувьцаа эзэмшигчдийн хувьд үүсгэн байгуулагчид Г.Түвшинбат, А.Хулангоо, анжил хөрөнгө оруулагч, START мөн Ч.Анар гэсэн хүмүүс байна.

Үйл ажиллагааны цар хүрээний хувьд тэд одоогоор 205 гаруй уран бүтээлчидтэй 10,000 гаруй тогтмол хэрэглэгчтэй бөгөөд шинэ хөрөнгө оруулалтаараа үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэх, цаашлаад NFT маркет болох томоохон зорилго тавиад байгаа юм.
Та бүхэнд geru.mn-р орвол уран бүтээлчдийн бүтээлийг харах ба ямар уран бүтээлийн юунд дээр хэвлэж гарган худалдан авах талаар бараа тус бүр дэлгэрэнгүй байх болно. Жишээ нь та хамгийн дуртай уран бүтээлчийнхаа нэг бүтээлийг аяга, футболк эвсэл бүр канвас дээр хэвлэн авах боломжтой гэсэн үг.

Гэрүгийн бас нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь мерчант гаргах юм. Энэ нь хамтлаг, дуучин, gamer, youtuber, үйл ажиллагаа, компанит ажил, хөдөлгөөн гээд олон нийтийг хамарсан зүйлс, алдартай хүмүүс өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг цөөн тоогоор гаргах юм. Хэрэглэгчдийн хувьд хамгийн том хүсэл, хэрэгцээ болох хайртай дуучин, хамтлагийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг ийм хялбар болон боломжийн үнээр авах нь хамгийн сайхан аз жаргал байдаг.
Мөн тэдний нэг ажил бол уран бүтээлчийн хүрээллийг бий болгож NTF маркетрүү одооноос нэгэн хүрээлэл болж ажиллах ба ингэснээр уран бүтээлчид нь хамтын хүчээр ажиллаж, өөрийн бүтээлээ бий болгох анхаарч, бизнес борлуулалт талаа Гэрү-д итгэлтэйгээр үлдээх чадаж байгаа юм.
Хэрвээ та уран бүтээлч бол та Гэрү-тэй заавал холбогдоорой.
