Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

ЗОЧИЛ стартап 2 тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрлээ

Зочил стартап нь START-н портфолио (хувь эзэмшдэг) компаний нэг юм. Зочил нь үйл ажиллагааны хувьд жинхэнэ утгаараа “стартап арга зүй замналаараа” явж буй технологийн компани юм.

Зочил нь стартап нь хүн бүрт өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болох боломжийг технологиор дамжуулан шийдэл бий болгоод байгаа билээ. Хамгийн түрүүн таны нэг андуурч болохгүй зүйл нь Зочил бол нэгдсэн онлайн дэлгүүр биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Юу вэ гэхлээр та өөрийн хүссэн онлайн худалдааны вебсайт загварыг сонгож агуулах, бараа түгээх, төлбөр тооцоолол, бараа бүртгэлийн нэгдсэн системтэй, хувийн онлайн дэлгүүртэй болж буй хэрэг юм. 

Зочил нь хөгжлийн буюу growth шатандаа орж буй стартап юм. Тэд нийт 4 хамтран үүсгэн байгуулагч 3 хөрөнгө оруулагчтай ба одоо 20 гаруй багийн гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнес модель нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч хэрэглэж сар бүр хураамж төлж явах нөхцөлтэй ажилладаг. 

Хэрэглэгчдийн сегментийн хувьд ЖДҮ, худалдаа эрхлэгчид, голлох ба өөрийн бизнесийг онлайн болгох, эсвэл шинээр онлайн худалдаа эрхлэх, бизнесээ цахимжуулах, худалдааны дэд бүтэц бий болгох зорилготой хэн бүхэн ашиглах боломжтой юм. 

Одоогоор Зочил ийн системийг 1000 дэлгүүр идэвхтэй ашиглаж байна. Эдгээр худалдаа эрхлэгчид нь аль хэдийнээ нэгэн хүрээлэл коммунити болсон ба Зочил-ийн зүгээс маркетинг, борлуулалт, онлайн худалдаа эрхлэлт талаасаа тогтмол сургалт, зөвлөгөө өгч ажилладаг. 

Зочил нь Шарк Танк Монголиа нэвтрүүлгийн III-р улирлын нэвтрүүлэгт оролцож 10 хувиа 300 сая төгрөгөөр санал болгосон. Бүх шаркууд өөрсдийн саналыг хэлсэн ба эцэст нь Ч.Анар шарк-г багаараа сонгож 20 хувиа 400,000,000 төгрөгөөр саналаар хөрөнгө оруулалт авлаа.

6 сарын өмнө Зочил нь 1 тэрбум төгрөгийн үнэлгээгээ зарлаж байсан ба өнөөдөр 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсноо баталгаажуулан зарлаж байна. 

May be an image of one or more people, people standing, indoor and text

Тэдний олон улсад гарах нэг модель нь нээлттэй өгөгдөл буюу open source платформ болох юм. Тэд тус үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа ба одоогоор технологийн багийн хүний нөөцөө зузаатган ажиллаж байна. 

May be an image of screen and text that says 'ZOCHIL DELL Backend developer гуйцэтгэх ундсэн уурэг NodeJs/ Typescript дээр Χፀ жуул backend систем дээр хегжуулэлт хийнэ ашиглах технологи: NodeJS, Express- Typescript- Postgre Redis тавигдах шаардлага жилийн туршл гатай бодит харуулах хэмжээнд тесел дээр ажил байсан (NodeJs тесел бол давуу тал бол HO) "Dota2 CSGO тоглодог бол давуу 4 болно" худал дааны платформ'

Зочилтой нэгдэхийг хүсвэл: 

Фэйсбүүк хаяг: www.facebook.com/zochilplatform

Утас: 7777–8787

Вебсайт: https://zochil.mn/

Аппликэйшн татах холбоосууд:

Android: https://bit.ly/3rNRqFu

IOS: https://apple.co/2R5zysV

START venture builder /венчур биулдер/ нь Zochil.shop, Geru, Melearn, Technomad gaming, Defoff, Market24, Allpha гэх портфолио компаниудтай ба эдгээр нь технологи суурьтай тэсрэхүйц бизнес моделийг эрэлхийлж буй хөгжлийн шатандаа явж буй стартапууд юм. 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Libraries vs Frameworks ялгаа ?

Программ код бичдэг хүмүүс, сонирхдог хүмүүс Libraries болон Frameworks хоёрын ялгааг төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь ч аргагүй…
Total
0
Share