Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Melearn стартап НЭГ ТЭРБУМЫН хөрөнгө оруулалт татлаа

start

EdTech стартап Melearn нь 2019 онд анхны хөрөнгө оруулалтаа авч байсан бол энэ удаа ICT group-с 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж компаний үнэлгээ болон үйл ажиллагагаагаа дараагийн түвшинд гаргахад бэлэн боллоо. Тэдний анхны хөрөнгө оруулагчид бол Сократус стартап студио ба мөн 2020 онд START-н портфолио стартап болж хамтын ажиллагааг эхлүүлж байсан. Харин одоо Сократус стартап студио, START venture builder, ICT групп гэх гурван үндсэн хамтрагчтай ажиллаж бизнесийн цар хүрээгээ улам тэлээд байна.

Melearn нь 2 жилийн хугацаанд тоон өсөлтүүдийн маш амжилттай бий болгож анх үүсгэн байгуулагдсанаас хойш 3 удаагийн пивот (pivot) сайжруулалт хийж одоогийн түвшинд ирээд байна. Одоогоор тэд 100’000+ хэрэглэгчтэй, 500+ гаруй контент бүтээгчтэй болж  “subscription” бизнес моделиор ажиллаж байна. 

Энэ удаагийн хөрөнгө таталтын гол зорилго нь Social Learning Platform  буюу олон нийтийг хамарсан мэдлэг олгох цогц платформ болох юм. Social Learning Platform-н сайжруулалтууд бүрэн ажиллагаанд орж улам ухаалаг систем бий болоход тун ойртож энэхүү хөрөнгө оруулалтаараа хүний нөөцөө зузаатгаж, компани болон системийн хөгжүүлэлтээ дараагийн түвшинд хүргэх юм. 

No photo description available.
Сократус стартап студио, START venture builder санамж бичиг 2020 он.

START-н хувьд сүүлийн нэг жил хагасийн хугацаанд Melearn стартаптай хөрөнгө оруулалтын стратеги маркетинг, пи-ар, өсөлт, нэтвөрк, хүний нөөц гэх зүйлс дээр ажиллаж олон амжилттай үр дүнгүүдийг үзээд байна. Бидний зүгээс тус стартапыг growth буюу өсөлтийн шатыг амжилттай үүсгэх, олон улсад гарахуйц бизнес моделийг бий болгохоор хамтран ажиллаж байна. 

No photo description available.
Melearn нь START-н портфолио болов 2020 он.

Melearn нь дараагийн түвшинд гарч байгаатай холбогдуулан чадварлаг хүний нөөц, контент бүтээгч нартай хамтран ажиллахад тэд нээлттэй байна.

START venture builder /венчур биулдер/ нь Zochil.shop, Geru, Melearn, Technomad gaming, Defoff, Market24, Allpha гэх портфолио компаниудтай ба эдгээр нь технологи суурьтай тэсрэхүйц бизнес моделийг эрэлхийлж буй хөгжлийн шатандаа явж буй стартапууд юм. 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share