Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Хөрөнгө оруулалтын питч хийх загвар | татаж авахаар

“Цахилгаан шатны питч” (Elevator pitch), “хөрөнгө оруулалтын питч” стартапын ертөнцөд хөл тавьсан та өдөр бүр сонсож байгаа нь гарцаагүй. Зүгээр л презентаци дээрээ ярих бүх зүйлээ бичээд, эксэл хүснэгтүүдээ ярайтал нь өрөөд, цаасаар бүх материалаа хэвлээд өгчхөж болдоггүй юм уу? Гэж хэн нэг нь асуух байх. Гэхдээ тантай өрсөлдөх олон мянган хийж бүтээх хүсэлдээ автсан энтрепренерууд, шинэ санаагаар бялхаж яваа залуус дундаас та ялгарч хөрөнгө оруулагчдын анхаарлыг авна гэдэг хэцүү зүйл. Мөн анжел хөрөнгө оруулагчид нь уламжлалт презентаци харах сонирхолгүй болсон байдаг. 

Бидний “питч хийх” гэж яриад байгаа энэ үйлдэл нь худлаа ярьж хүн панаалдана гэсэн үг ердөөсөө ч биш. Харин өөрийн итгэл үнэмшлээр хийж буй зүйлээ бусдад ойлгомжтой тайлбарлаж, дараагийн түвшинд гарахад хэрэгтэй байгаа зүйлээ хэлж, оронд нь ямар үнэ цэнэ бий болгож, эргээд юу бүтээж болох талаараа хэлж буй үйл явц юм.

Манай компаний өдөр тутмын үйл ажиллагаа нь стартапуудтай ажиллах бөгөөд олон нийтээс бидэнд ирдэг хүсэлт, асуултуудын нэг хариулт болж дараах загвар слайдыг олон нийтэд татаж авч ашиглах хэлбэрээр хүргэж байна. 

Энэхүү загвар нь стартапын анхан шатны гэж хэлж болох питч дээр ашиглавал тохиромжтой ба дарааллын хувьд бидний зүгээс хамгийн сайн байж болох хувилбарыг сонгож байрлуулсан байгаа. 

Тун удахгүй хэрхэн питч хийх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. СТАРТ нь “venture builder” буюу өөрийн порфолио стартапуудтай гар бие оролцон ажиллаж дараагийн түвшинд нь амжилттай гаргадаг. 

Хөрөнгө оруулалтын питчийн загвар доорхи линкээр татаж авна уу.

Бидэнтэй холбогдож питч хийх хүмүүст үргэлж нээлттэй байх болно. 

Total
24
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Бизнесийн салбарт манлайлагчдын анхаарах хэрэгтэй технологийн 14 ШИНЭ ТРЭНД

100 гаруй эрдэмтэн, бизнес эрхлэгч, судлаач, бизнесийн манлайлагчийг эгнээндээ нэгтгэсэн McKinsey-ийн Технологийн зөвлөлийн “Технологийн цаашдын төлөв” тайлангийн хоёрдугаар…
Read More

Б.Золбадрал: iTrip таны аялах мөрөөдлийг бодит болоход тусална

Манай редакцын зүгээс стартап үүсгэн байгуулагчидтай тэдний бизнесийн онцлог, шийдэхээр зорьж буй асуудал болон бусад хэрэгтэй сэдвүүдээр ярилцаж…
Total
24
Share