Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Технологийн шийдэл, хэрэглээгээрээ онцлогдож буй стартапууд

Технологийн шийдэл, хэрэглээгээрээ онцлогдож буй стартапууд

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Digital Nation-2021” арга хэмжээг зохион байгуулсан.  Тус арга хэмжээнд оролцсон стартапуудаас таван газрыг онцолж байна. 

 “ЗОЧИЛ ТЕХНОЛОГИ” 

“Зочил технологи” нь онлайн худалдааны бизнес эрхлэгчдийн захиалга, хүргэлт,  худалдааны үйлчилгээг автоматжуулж өгдөг. Тус компани “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр онлайн худалдааны фэйсбүүк хуудсыг гурван секундийн дотор вебсайт болгодог шинэ технологио танилцууллаа. Мөн Zochil version-2-оо танилцуулсан юм. Zochil version-2-оор төлбөрийн хэрэгсэл, хүргэлтийн систем, маркетинг борлуулалтын системтэй шууд холбогдох боломжтой юм байна.

“GERU” 

Дижитал артистуудын уран бүтээлийг бодит бүтээгдэхүүн болгон авах боломжтой гэвэл та итгэх үү? 

“Geru” нь гар урлал, и-коммерсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол одооноос дижитал арт чиглэлийн артистуудтай хамтран ажиллаж, тэдний уран бүтээлийг бодит бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх ажлыг хийж эхэлсэн байна. Энэ талаараа “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр зарлалаа. Тэд арт бүтээлүүдийг хэрэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн загварчлан хүргэж байна.

 “HAPPY MESSY”

Та амьдралын буруу хэв маягаа өөрчлөхийг хүсч байна уу? 

“Нэг сая хэрэглэгчийн амьдралын хэв маягийг өөрчлөх” зорилготой “Happy Messy” компаний аппликейшныг суулгаснаар та өөрийн буруу зуршлаасаа салах боломжтой. Тус аппликейшны нэг сэдэв, зөвлөгөө нь 100 гаруй судалгаан дээр үндэслэсэн байдаг байна. Одоогийн байдлаар 11 мянган хэрэглэгч өдөр тутамдаа ашиглаж, зөвлөгөө мэдээлэл авч байна.

“ИНТЕЛМАЙНД” ГРУПП: SHOPPY.MN

Монголын анхны “Venture Studio” компаниудын нэг “IntelMind” групп тус арга хэмжээний үеэр өөрсдийн үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан бизнесүүд болох “Shoppy.mn”, цахим худалдааны “Zary” платформ, “Cody” бизнес платформ, “COINHUB” цахим хөрөнгийн бирж, аялал, амралтын “JoinMe” цахим платформ, “Mezorn”, “Autoparts”, “Systems” зэрэг компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Эдгээрээс онлайн худалдааны платформ болох “Shoppy.mn” стартапийг онцолж байна. “Shoppy.mn” нь бүх төрлийн бараа, цахим лиценз, купон, аялал, үзвэр үйлчилгээний тасалбар, нислэгийн тийз, аудио ном, сургалт үйлчилгээ зэрэг нийт 600 мянган бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна. Тэд өнөөдрийн байдлаар 600 мянган хэрэглэгч, 1000 гаруй харилцагч байгууллагатай болжээ. 

SYSTEM ZONE-TOBI

“System Zone” компани нь боловсролыг цахимжуулж, хэрэглэгчдэд сонирхолтой аргаар мэдлэг олгоход чиглэсэн технологиудыг гаргадаг. Тухайлбал тус компаний “Tobi” хэмээх  аппликейшныг ашигласнаар бага насны хүүхдээ хурдан хугацаанд уншуулж сургах боломжтой. Мөн цагаан толгойн үсэг тус бүрээр хичээл оруулж өгсөн учир хүүхдүүд өөрсдөө бие даан сурах боломжтой юм байна. 

Total
37
Shares

Leave a Reply

Related Posts
DeSo
Read More

DAO гэж юу вэ?

Сүүлийн үед DAO гэх цоо шинэ засаглалын систем зах зээл дээр нэвтэрч халуухан сэдвүүдийн нэг болоод байна. Тэгвэл…
Total
37
Share