Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Инновацаар эвдэгдэж буй 5 их наяд ам.долларын салбарт өрсөлдөж байгаа Монгол стартап

НЭГ САЯ ЭРҮҮЛ МОНГОЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ зорилгоор тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь хүний хөгжлийн мэргэжлийн хөтөлбөрүүд боловсруулан хүргэж буй Хаппи Мэсси ХХК нь наймдугаар сард дотоод болон гадаад хөрөнгө оруулагчдаас анхан шатны үндсэн хөрөнгө оруулалт буюу нийт 230,000 ам.долларын хөрөнгө оруулалт татаж, улмаар 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани боллоо. Тус компанийн зөвлөх багт Монгол, АНУ, Австрали болон Израйль улсын иргэд хамтран ажилладаг байна.

Тус байгууллагын хамт олон нь Монгол төдийгүй олон улсад цоо шинэд тооцогдох аппликейшныг бүтээж, технологи, шинжлэх ухаан болон олон жилийн бодит туршлагад суурилсан, бүх насныханд зориулсан багц хөтөлбөр бүхий бүтээгдэхүүнүүдээ эхний ээлжинд монголчууддаа долдугаар сард танилцуулж, нэг сарын хугацаанд 11,000 гаруй хэрэглэгч татаад байгаа аж. Хөрөнгө оруулалтаар дамжуулан аппликейшны дараагийн хувилбарыг 2021 оны 10-р сард гаргахаар төлөвлөж буй бөгөөд улмаар 2021 онд нийт 100,000 хэрэглэгчид хүргэхээр зорьж байна.

Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн 70-аас дээш хувь нь одоогоор хөтөлбөрийн үр дүн, агуулгад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд зогсохгүй хэрэгжүүлэхэд хамгийн боломжит, амар дөт арга барилтай хэмээн сайшааж буй юм. Түүнчлэн аппликейшнээр дамжуулан хэрэглэгч өөрт таалагдсан хөтөлбөр, дасгалжуулагч, тохирсон цагийн хуваарийн дагуу сонгон ашиглах боломжтойгоороо давуу талтай.

Монгол залуусын бий болгосон арга барил, технологийг зөвхөн нэг сая монголчуудаас гадна ирээдүйд олон улсдаа буюу Зүүн Өмнөд Ази болон Америкийн зах зээлийн англи хэлтэй хэрэглэгчдэд ойрын 3-4 жилд нэвтрүүлснээрээ эрүүл амьдралын хэв маягийн шинэ хөдөлгөөн, хөшүүргийг бий болгож, илүү олон хүнд дээрх үнэ цэнийг хүргэх нь тус хамт олны туйлын зорилго юм.

Эрүүл, бүтээмжит амьдралыг цогцлооход тус дөхөм болох хөтөлбөрийг та орчин үеийн технологид суурилсан шийдлүүдээр дамжуулан буюу “happymessy.mn” аппликейшн, www.happymessy.life цахим хуудсаар хүлээн аваарай. Түүнчлэн дэлгэрэнгүй мэдээллийг facebookinstagram хаягаар нь хүлээн авах боломжтой.

О.Мөнхжин (хөрөнгө оруулагч): “Монгол залуус өнөөдөр доллар гадагшаа зардаг биш харин гаднаас татаж авчирдаг тийм инновацыг бий болгох ур чадвартай гэдэгт би итгэдэг.”

Д.Бат-Октябрь (хамтран үүсгэн байгуулагч): “Эрүүл мэндийн салбар бол дэлхий даяар хувьсан өөрчлөгдөж, инновацаар эвдэгдэж буй 5 их наяд гаруй ам.доллар эргэлдэж буй шинэ салбар. Өнөөдөр хүмүүс өвдсөн хойноо л эмнэлэг орж, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амсдаг хандлагаасаа салж, өдөр тутмын амьдралын хэв маяг, хооллолт, сэтгэл санаа зэрэг энгийн дадал зуршлаараа өөрийгөө энх тунх байлгадаг ийм цаг үе рүү дэлхий даяараа шилжиж буй. Ийм ч учраас монгол стартап тус салбарт өрсөлдөж, өөрийн улсын болон олон улсын хэрэглэгчдийг эрүүл амьдралд хүргэхийн төлөө зүтгэнэ гэдэг бол бидний хувьд бахархууштай үйл хэрэг төдийгүй насан туршийн зорилго хэмээн харж байгаа билээ.”

Г.Энхболор (хамтран үүсгэн байгуулагч): “Эрүүл байна гэдгийг зөвхөн бие махбодийн тухай ойлголт гэж төсөөлж ирсэн бол одоо нэгэнт эрүүл амьдрал гэдэгт сэтгэл зүй, оюун санаа, санхүү мөн хувь хүний төлөвшил зэрэг элементүүд ч мөн багтана гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхлээд байна. “Эрүүл биед саруул ухаан” гэсэн үг бий ч манай HappyMessy-чуудын хувьд “Эрүүл биед саруул ухаан мөн аядуу тайван ахуй” оршдог болохыг харуулахыг эрмэлзэж буй.”

О.Чанцалдулам (хамтран үүсгэн байгуулагч): “Бид хүний эрүүл мэндийг цогцоор нь өөрчлөхөд шаардлагатай мэдлэг мэдээлэл, хатгалгаа, зөвлөгөө зааварчилгаа, өөрчлөлтийг сэтгэлзүй болон шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөрөөр аль болох хэрэглэгчдэд хүртээмжтэй төдийгүй бүтээмжит хувилбараар буюу технологиор хөшүүрэгдэн хүргэхийг зорьж байна. Амьдралд зайлшгүй тулгардаг эрүүл мэнд, санхүүгийн томоохон эрсдэлүүдээс сэргийлэхэд нь олон хүнд тус хүргэж чадна гэдгээ бид одоогийн үр дүнгээсээ буюу монгол төдийгүй олон улсын туршилтуудаасаа харж баталж чадсан. Тийм ч болохоор бид компаниа олон улсын түвшинд өндөр үнэлгээтэй, олон сая хүнд үнэ цэн авчирч чадсан стартап болгохын төлөө зорилго нэгдэн ажиллаж байна.“

Total
3
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Ганц бие хүмүүст зориулсан олон нийтийн сүлжээний платформ | Zaya app

Монголд Стартап үүсгэх ямар байна? Маш сонирхолтой. Монголд стартап эхлүүлэх нь өдөр бүр адал явдалтай тулгарч, нийгэм нь…
Total
3
Share