Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Дэлгэгддэг утасны шинэ эрин үе-Samsung

2021.08.11-нд Самсунг компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тус өдөрлөгөөр хэрэглэгчдийн зүгээс ихээхэн хүлээлттэй байсан Samsung Galaxy Note цувралын шинэ утсыг танилцуулсангүй. Харин оронд нь үнэнч хэрэглэгчиддээ дэлгэгддэг утасны шинэ эрин үе ирж байгааг Samsung Galaxy Z Fold 3, Flip 3 утаснуудаа танилцуулж мэдэгдлээ. 

Мөн ухаалаг бугуйн цаг болон утасгүй чихэвчний шинэ загваруудаа танилцуулсан байна.

Samsung Galaxy Z Fold 3 ба Flip 3

Samsung phone

Яг л ном шиг дэлгэгдэх Fold, авсаархан толь шиг дэлгэгдэх Flip утаснууд худалдаанд гарч эхэлсэн байна. Fold нь халаасандаа жижиг таблеттай явах хүсэлтэй хүмүүст тохирсон утас бөгөөд дэлгэгдээд 7,6 инчийн том дэлгэцтэй болдог аж. Хаасны дараа том дэлгэц нь энгийн хэмжээтэй утас шиг хэрэглэх боломжтой болно. Харин Flip загварын хувьд сүүлийн үед гарч байгаа том хэмжээтэй утаснуудад шүүмжлэлтэй ханддаг хүмүүст төгс тохирох утас бөгөөд хэмжээний хувьд маш авсаархан. Одоогоор урьдчилсан захиалга явагдаж байгаа бөгөөд танилцуулагдсан бүх бүтээгдэхүүнүүд 8.27-нд албан ёсоор худалдаанд гарч эхлэх юм.

Samsung phone

Шинэ 2 загварын усны хамгаалалт хамгийн дээд үзүүлэлттэй бөгөөд сав дүүрэн ус руу хийсэн ч функцын хувьд хэвийн ажиллах онцлогтой. Дэлгэгддэг утас хөнгөн байх нь чухал тул Fold 3 өмнөх загвараасаа 11 грамм хөнгөн, 0,8 мм нарийн болжээ. 2 утас нь хоёулаа 5G сүлжээг дэмждэг.

Үнийн хувьд өмнөх загваруудтай харьцуулахад буурсан буюу Fold 3 нь 1799$ бол Flip 3 нь 1000$-оор худалдаалагдана. 

Samsung Galaxy Watch 4 and Watch 4 Classic

Samsung watches

Шинэ Galaxy Watch 4, Watch 4 Classic нь өмнөх загваруудтайгаа яг л адилхан мэт харагдаж, мэдрэгдэх хэдий ч үзүүлэлт нь  маш их өөрчлөгдсөн бөгөөд хэрэглэхэд илүү хялбар болгох олон нарийн технологуудыг шинээр суулгаж өгсөн байна. Жишээ нь цаган дээр байгаа товчлуур дээр дарахад хамгийн их хэрэглэдэг апп руу шууд орох боломжтой. 2 цаг хоёулаа 5-н нанометрийн процессортой, 16GB багтаамжтай, 40 хүртэлх цаг цэнэгээ барих бөгөөд түргэн цэнэглэгдэх онцлогтой.

Цагны онцлох үзүүлэлт нь өмнөх загварын адил цусны даралт, зүрхний цохилт зэргийг хэмжих үйлдэлтэй бөгөөд тэдгээрийг автоматаар гүйцэтгэх хурд нь илүү болсон. Мөн биеийн өөхлөлт, массыг хэмжих зэрэг шинэ үйлдлүүд нэмэгдсэн байна. 

Мөн Самсунгаас ухаалаг цагны “Sleep Tracking”-ийг илүү боловсронгуй болгосон гэдгийг мэдээллэв. Анализийг гаргахын тулд унтаж байх үед минут тутам цусан дахь хүчилтөрөгчийн мэдээллийг цуглуулдаг болжээ. 

Үнийн хувьд 250$-оор худалдаалагдах бөгөөд хэрвээ та LTE системтэйг авахыг хүсвэл үнэ нь 50$ нэмж төлнө. 40-44мм хэмжээтэй. 

Samsung Galaxy Buds 2

Samsung Galaxy Buds

Bluetooth чихэвч үйлдвэрлэлийн хувьд Самсунг компани маш урт түүхтэй ба дахин нэг шинэ түүхийг Galaxy Buds 2 чихэвчээрээ бичиж байна. Шинэ дизайнтай уг чихэвч нь өмнөх загвараасаа 15% жижиг хэмжээтэй, 20% хөнгөн. Мөн шинэ загварт дуу авианы шинэчлэлт хийгдсэн байна. Өмнөх Buds Plus загварт дутагдаж байсан гадаад орчны дуу тусгаарлах технологийг нэмж оруулж өгчээ. 

3 өөр хэмжээ, 4 өөр өнгөнөөс сонголт хийх боломж нь хэрэглэгчидэд өөрсдийн сонирхолд тохируулан худалдан авалт хийх боломжийг олгож байгаа юм. Дуу тусгаарлагч нь асаалттай үед 5 цаг цэнэгээ барьж, унтраалттай үед 7,5 цаг цэнэгээ барьдаг. 150$-оор худалдаанд гарна. 

Эх сурвалж: https://www.wired.com/story/samsung-galaxy-unpacked-august-2021/ 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Инновацаар эвдэгдэж буй 5 их наяд ам.долларын салбарт өрсөлдөж байгаа Монгол стартап

НЭГ САЯ ЭРҮҮЛ МОНГОЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ зорилгоор тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь…
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading