Техник технологийн эрин зуунд хүний хэрэглээ улам л ухаалаг, хялбар болж буй. Иймд энэхүү эрин үед тохирсон, 2021 онд үйл ажиллагаагаа ихээхэн амжилттай явуулж буй 4 гадаадын стартапыг онцоллоо.
Capacity

- Төрөл: Хиймэл оюун ухаан
- Санхүүжилт: $23.2M
- Хөрөнгө оруулагч: Equity.com
Та өөрийн хийсэн презентацийг ямар фолдерт хийснээ санахгүй байна уу? Аль эсвэл компьютер дээр хийх ёстой даалгавраа мартаад байна уу? Нислэгийн үеэр өөрт хэрэгтэй номоо олохгүй байна уу? Хэрэв тийм бол энэ бүгдэд шийдэл бий. Capacity таны сонгосон бүх программуудыг холбосон хиймэл оюун ухааны платформ юм. Программ хангамж нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар ямар апп хэдэн цагт хэрэгтэйг тодорхойлж цаг нь болмогц түүнийг танд хэрэглэхэд бэлэн байлгах болно. Энэ нь таны болон танай багийн цагийг төлөвлөн зохицуулж, чухал зүйлийн талаар мэдээлэл олж авах, бизнесийн зорилгодоо хүрэхэд тань туслах болно.
Observe.AI
- Төрөл: Хиймэл оюун ухаан
- Санхүүжилт: $34.1M
- Хөрөнгө оруулагч: Scale Ventures
Операторын төв ажиллуулж байгаа бол борлуулалт, хэрэглэгчидтэй харилцах багт тань дэмжлэг хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол Observe.AI танд тохирох платформ юм. Энэ нь хиймэл оюун ухаанаар ажилладаг дуу хоолойн туслах бөгөөд таны операторын төвүүдийг ашиг олох машин болгон хувиргана. Үүнийг хэрхэн яаж хийдэг вэ? Observe.AI нь таны бүх дуудлага, ижил үйл хөдлөлийн дэс дарааллыг дагаж мөрдөхийн тулд machine learning, хиймэл оюун ухаан нь хүнтэй ижил аргаар ярьсан яриа, бичигдсэн үг зэргийг боловсруулах, алдааг шалгах, жагсаалт гаргах гэх мэт олон технологийг ашигладаг. Энэ нь дуудлага хийх агентуудыг хянаж, сургаж, дуудлага бүрт борлуулалт хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээр ашиг орлогыг нэмэгдүүлж, сонирхолгүй хэрэглэгчдийн тоог бууруулна.
Pleo
Төрөл: EdTech
Санхүүжилт: $78.8M
Хөрөнгө оруулагч: Stripes
Дансандаа авах гэж бүтэн өдрийн ажил болдог цалингаа компанийнхаа ID- картаар шууд авбал илүү дээр биш гэж үү? Та энэхүү картыг ашиглан АТМ-аас мөнгө авч, ресторанд төлбөрөө төлж, тэр ч бүү хэл банкаар үйлчлүүлэхдээ ч ашиглах боломжтой. Маш хялбар болгож байгаа биз? Энэ бол Pleo, аливаа компанийн ID картыг бүтээж өгөх стартап юм. Энэхүү карт нь компани болон ажилтан хоёуланд нь давуу талыг авчирна. Компанийн хувьд ажилтнуудаа цалингаа хаана, хэрхэн, яаж зарцуулж байгааг мэдэж, хөнгөлөлт урамшуулал санал болгох юм. Харин компанийн хувьд хөрөнгө оруулалтын санд тустай байна. Компани олсон орлогоосоо тодорхой хувийг ажилчиддаа өгөх боломжтой юм. Сонирхолтой сонсогдож байгаа биз?
Grab

- Төрөл: Тээвэрлэлт
- Санхүүжилт: $9.1B
- Хөрөнгө оруулагч: Hyundai Motors
Grab Сингапурын зорчигчдыг жолоочидтой холбох аялалын тавцан болж эхлээд байна. Уг компани нь 2019 онд хөрөнгө оруулах хамгийн шилдэг гарааны бизнесүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан. Олон компаниудаас хөрөнгө оруулалт татсны дараагаар GrabTaxi, GrabCar, GrabHitch, GrabShare, GrabCoach, GrabShuttle, GrabShuttle Plus, GrabFamily, JustGrab, GrabNow, GrabRental зэрэг шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн. АНУ-ын Uber, Lyft-ээс ялгаатай нь Grab гар утасны платформыг зөвхөн зүүн өмнөд Ази дахь жолоочид болон үйлчлүүлэгчид ашиглах боломжтой.
Эх сурвалж: https://www.cloudways.com/