Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Hervé Edongo:Бид Монгол улсыг өсөн дэвжих асар боломжтой улс гэж харж байгаа.

TUZ Venture-ийн хөрөнгө оруулалтын сангийн хамтран үүсгэн байгуулагч Hervé Edongo-той ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе.

TUZ Venture-ийн хөрөнгө оруулалтын сангийн тухай ерөнхий мэдээллийг бидэнд өгөөч?

Манай сан 2020 оны 1 сард үүсгэн байгуулагдсан. Манайд хөрөнгө оруулсан томоохон хөрөнгө оруулагчдын нэг бол Paul Bridgel гэх хүн байгаа. Paul Bridgel өөрөө долоон ширхэг сантай бөгөөд технологийн стартапуудад хөрөнгө оруулдаг. Газар зүйн байршлын хувьд ихэвчлэн Ази, Дундад Ази, Африкийн орнуудын стартапуудыг сонгож хөрөнгө оруулалтаа хийдэг. TUZ Venture бол миний хувьд manage хийж байгаа хамгийн эхний сан бөгөөд цаашдаа бусад сангуудаа нээхээр ажиллаж байна. 

Ковидын цар тахлын үед хэрхэн яаж ажиллаж байсан бэ?

Цар тахлын үед бид 1500 гаруй стартапын профайлыг хянасан бөгөөд 700 гаруй   стартапынх үлдээд байна. 

Ямар салбарт хөрөнгө оруулахаар эрэлхийлж байгаа вэ? 

Онлайн худалдаа, logitech, agritech. Бид COVID-той холбоотой бүхий л салбарт хөрөнгө оруулахад нээлттэй. Боловсрол, хөдөө аж ахуй, ложистикийн салбарын технологитой холбоотой аливаа бизнес ирээдүйд томоохон салбар болох боломжтой гэж харж байгаа. 

TUZ Venture-ийн хөрөнгө оруулалтын стратеги юу вэ? Яагаад төв Азийн бүс нутгийн технологийн стартапуудад хөрөнгө оруулж байна вэ?

Төв Азийн орнуудын онцлог нь стратегийн байршил сайтай, макро эдийн засгийн тогтвортой байдалтай, байнгын шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын анхаарлын төвд байдаггүй. Бид үргэлж цааш өсөн дэвжих боломжтой салбаруудад хөрөнгө оруулдаг. 

Таны хөрөнгө оруулдаг зах зээлийн хувьд стартап экосистем болон зах зээлийн байдал ямархуу байна вэ?

Төв Азийн хувьд Туркменистан улс маш их давуу талтай гэж хэлж болно. Эрсдэл өндөр ч түүнийгээ дагаад өгөөж мөн өндөр. Афганистан болон Узбекистан улсуудад шинэчлэл явагдаж байна.

Цаашдаа Монголын ямар стартап компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байна вэ?

Бид Монгол улсыг өсөн дэвжих асар боломжтой улс гэж харж байгаа. Улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүй, эдийн засгийн хувьд ойрын хугацаанд өөрчлөгдөж мөн Chinese Road & Belt initiative-ийн бүсчлэлд Монгол улс багтаж байгаа тул эндээс гарах үр дүн Монгол улсад шууд нөлөөлөх боломжтой. Технологийн хөгжил маш сайн явагдах учир Монгол улсын тал дээр бид их эерэг хүлээлттэй байгаа. 

TUZ Venture-ээс хөрөнгө оруулалт авахаар хандаж байгаа компаниудаас дүгнээд бусад энтрепренерууд болон стартапуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?

Энтрепренерууд болон стартапуудад зөвлөхөд үргэлж хөрөнгө мөнгийг биш зах зээлийн хэмжээ чадамжийг дагаж байх хэрэгтэй. Казакстан улсыг анхааралд авахдаа биш харин Африк тивийн жижиг улсуудыг тухайлбал Египт 100 сая, Нигери 200 сая болон бусад улс нь 400 саяын зах зээлийн чадамжтай. Эдгээр улсуудыг хараандаа авч зөв ажиллаж чадвал олон төрлийн бизнес хийж болно. Заавал технологийн гэлтгүй шүдний оо худалдах үйлдвэрлэх шиг энгийн зүйлсийг ч хийх боломжтой. Бид ч мөн адил тэгж ажиллаж байгаа энтрепренерүүдтэй хамтран ажиллахад бэлэн. 

Монголын стартапуудад хөрөнгө оруулахдаа юуг анхаарч байна вэ?

Энэ намар Монгол улс бидний анхааралд байгаа. Заавал гол ялагч нь байх нь чухал биш харин экосистемийн нэг хэсэг байх нь л чухал. Бид экосистемийг бэхжүүлэх гэх мэт олон тооны пробоны ажил хийдэг. Бид мэдээж хөрөнгө оруулахаар ирнэ.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share