Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Монгол СТАРТАПУУДЫН зураглал 2021 | START

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас бизнесүүд дижитал хэлбэрт хурдацтай шилжиж, олон шалгууртай тулгарсан жилүүд болж байна. Энэхүү шилжилтэд хамгийн хурдацтай орсон нь банк, санхүүгийн салбар ба үүний дараагаар хүргэлт, онлайн худалдаа зэрэг үйлчилгээний салбарууд байв. 

Энэ ч утгаараа Монгол улсад онлайн худалдаа болон финтекийн стартапууд тэргүүлсэн жил болж байна. Хөл хорионы үед Sendly стартап 10 минутын дотор улс хооронд мөнгө шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн бол Zochil.shop, Shoppy.mn зэрэг онлайн худалдааны стартапууд хэрэглэгчдийнхээ тоог нэмж, хөрөнгө оруулалтуудаа босгож, үнэлгээгээ өндөрсгөж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж ажиллаж байсан.

Медиа салбарт мэдээллийг базаж “Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад” уриатайгаар Lemon Press стартап үйл ажиллагаагаа амжилттай эхэлсэн бөгөөд сүүлийн саруудад  Coinhub, Complex зэрэг стартапууд технологиор дамжуулан шийдлээ нэвтрүүлж хөрөнгө санхүүгийн салбарт салхи оруулаад байна. 

Монгол Стартапуудын зураглалыг гурав дахь жилдээ та бүхэнд хүргэж байна. 2020 онд зураглалаа бүлэглэн танилцуулж байсан бол энэ удаагийн зураглалаар стартап экосистемийн тоглогчдыг танилцуулахдаа улам дэлгэрэнгүй болголоо. Стартап зураглалыг гаргах үндсэн зорилго нь Монголын стартапууд ямар салбарт, ямар үйл ажиллагаа явуулж байгааг болон стартап экосистемийг олон нийтэд цэгцлэн, ойлгомжтойгоор тайлбарлан таниулахад оршино. 

Энэ удаагийн зураглалд 13 хэсэгт 78 стартапыг хувааж танилцуулж байгаа ба өмнөх жилтэй харьцуулбал хамгийн олон стартап нэмэгдсэн хэсэг нь эрүүл мэндийн технологи буюу Healthtech хэсэг байв. 

Мөн энтрепернершипийн орчинд эерэг нөлөөллүүд гарч байгаагаас дурьдвал хөрөнгө оруулагчид, тэр дундаа “анжел” хөрөнгө оруулагчид стартапуудыг ихээр сонирхож, тэдэнд хөрөнгө оруулалтуудыг оруулж өөрсдийн хөрөнгө оруулалтын мэдлэг, ур чадвараа улам бүр тэлсээр байна. 

Мөн корпорациуд  стартапуудтай ажиллах аргачлал, хөтөлбөрүүдээ туршиж эхлээд байна. Хөрөнгө оруулагчид, корпорацуудын эдгээр хөдөлгөөнүүд нь стартапууд ямар хүн, байгууллагатай хамтран ажиллах тал дээр илүү сонголттой болж зөв хөрөнгө оруулагчаа сонгоход таатай нөхцөл бий болж байна.

Тус зураглалд орсон стартапуудыг оруулахдаа бизнес модель, баг хамт олон, технологийн шийдэл, үйл ажиллагаа, компанийн засаглал, хэрэглэгчидэд өгч буй үнэ цэнэ болон нийгэмд үзүүлж буй үр нөлөө гэх зүйлсийг харгалзан үзсэн.

Стартапын үндсэн шинж чанаруудын нэг нь “Scalable Business Model” буюу тэлэлт, тэсрэлт хийхүйц бизнесийн моделийг хайж олж гүйцэтгэдгээрээ онцлог байдаг.  Стартап зураглалд орсон стартапууд нь өөрсдийн бизнес моделийг зах зээл дээр туршиж, хэрэглэгчдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, зарим нь олон улсад гарах зорилготойгоор үйл ажиллагаагаа салбар бүрт явуулж байна.

(Энэхүү зураглалд корпорацийн шинэ бараа бүтээгдэхүүн үйлчилгээ орсон байгаа бөгөөд технологиор дамжуулан хэрэглэгчид хүрч байгаа гэдэг талаас нь оруулав. Мөн зураглал нь ямарваа нэгэн өрсөлдөөн, эрэмблэл агуулаагүй болно)

START компанитай хамтран ажиллах санал хүсэлт:

Имэйл хаяг: info@startco.net

Утас: 80002662

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share