Саяхан хэдхэн хоногийн өмнө буюу 7 сарын 1-нд бид “нэг сая хэрэглэгчийн амьдралын хэв маягийг өөрчлөх” зорилготой, эрүүл амьдрал, зөв дадал хэвшлийг олгох Happy Messy аппликейшны туршилтын хувилбараа хэрэглэгчдэд хүргэсэн билээ. App store, Play store-д бүтээгдэхүүнээ байршуулах нь манай хамт олны олон жилийн хүсэл зорилго биелсэн мөч байв. Хэдий бид боломжит бүх л хэрэглэгчид хүрэх зорилго өвөртөлж байсан хэдий ч нөгөө талаас ажил, бизнес гэдэг утгаараа бүтээгдэхүүнээ тодорхой үнээр хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн.
Ингээд ердөө тав хоногийн дотор 1200 хүн аппликейшныг маань татаж, түүнээс 460 хүн бидэнд итгэл хүлээлгэн төлбөрөө төлжээ. Энэ бол гайхалтай үйл явдал, маш их итгэл. Гэсэн ч энд нэг алдаа гарав. Бид буруу зүйл хийсэн байв.
Бид үнэт зүйл, эрхэм зорилгоо эргэн санав. Хэн нэгэн хүнд хэрэгтэй зүйл хийх, үнэ цэн бий болгох, зөв зүйлд хөтлөх буюу “нэг сая өөрчлөлт бий болгох” гэсэн зорилгодоо бид үнэнчээр үлдэхээр шийдэв. Яаж гэж үү? Бид олон жилийн хөдөлмөрөө “үнэгүй” болгов. Тийм ээ, манай аппликейшн тэр чигтээ, доторх хичээлүүд одоо бүгд үнэгүй.
Өнөөдрөөс эхлээд албан ёсоор үнэ төлбөргүйгээр хүн бүрд энэ боломжийг бидний зүгээс бэлэглэж байна. Ингэснээр бид эргэн тойрноосоо эхлээд нийт монголчуудад эрүүл мэнд гэдэг ойлголтыг шинээр харуулж, ойлгуулж, улмаар эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршил, өөртөө итгэх итгэл үнэмшил сая хүнд бий болоосой гэж хүсэж байна. Тус итгэл үнэмшил, үйл хэрэг маань хувь хүмүүс төдийгүй цаашлаад улс орны эдийн засагт хүртэл ихээхэн ач холбогдолтой үйл хэрэг болно гэдэгт ч итгэл дүүрэн буй билээ.
Хамтдаа эрүүл хувь хүн, гэр бүл, хамт олон, хотлыг бий болгоцгооё!
Энэ мэдээ танд таалагдаж байвал бусдадаа түгээгээрэй. Хөтөлбөр маань 7 сарын 19-нд эхлэх тул та доорх хаягаар аппликейшнаа татаж аваад амжиж бүртгүүлээрэй. Яг өнөөдрөөс өөрчлөлтийг эхлүүлцгээе!
Аппликейшн татах холбоос:
Android https://bit.ly/3qVAder
Жишээ болгож зарим хэрэглэгчдийн сэтгэгдлээс хуваалцлаа.
- Хэн ч намайг ойлгохгүй, би буруу газраа бгаа юм шиг тийм ганцаардал дунд амьдардаг бсан. Тэр мэдрэмжээсээ болоод хаашаа ч юм зугтчихмаар, хүмүүсээс шархлаад яваад бдаг блаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаараа юуны түрүүнд өөр шигээ хүмүүстэй учирсан, хүрээлэл маш чухал юм билээ. Ийм хүрээлэлд орчихсон хүн чинь өөртэйгөө ажиллах урам зориг, эрч хүч ороод явчихдаг юм бна лээ. Улмаар өөртэйгөө тулж ажиллаж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хайрлаж, хүндэлж, ойлгож, зөөлөн хандаж сурсан. Ер нь тэгээд бодлоос зуршил, зуршлаас хандлага, хандлагаас хүний бүхэл бүтэн амьдралыг өөрчлөх боломжтой, бид бүгдээрээ өөрийн хувь тавилангаа өөрийн бодлоороо өөрчлөх чадалтай юм бна. Хэн ч миний амьдралд нөлөө үзүүлж, зовоож эсвэл миний зөвшөөрөлгүй намайг шархлуулах эрхгүй гэдгийг маш сайн ойлгосон. Өөр ямар ч үнэтэй гадаадын дээгүүр ранктай сургуульд энэ хөтөлбөр бидэнд заасан шиг зүйлийг зааж сургаж чадахгүй.
- Төрсний дараах сэтгэл гутралын хүнд хэлбэр буюу амиа хорлох бодлоос та бүхэн намайг аварсан юм шүү. Та бүхний ажил амьдралд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Олон мянган залуучуудыг өөрийгөө бүтээхэд нь түшиг тулгуур, луужин болж байгаад маш их баярлалаа.