Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Сансрын уралдаанд хэн нь түрүүлэх вэ?: Ричард Брэнсон VS Жэфф Безос

richard branson

Их Британийн тэрбумтан, Virgin группын үүсгэн байгуулагч Ричард Брэнсон Пүрэв гарагт “Virgin Galactic” сансрын хөлгийн дараагийн туршилтын нислэгийн үеэр тус нислэгийн багийн гишүүн болно гэдгээ мэдэгдэв.  

Уг нислэг нь 7 сарын 11-нд Шинэ Мексикийн “Spaceport America”-аас хөөрөхөөр төлөвлөгдсөн.

Virgin Galactic-ийн харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч Алеанна Крейн “Нислэгийн баг бэлэн болсон бөгөөд Ричардаас бэлэн болсон эсэхийг асуусан. Энэ өдөр маш чухал, маш сэтгэл хөдөлгөм байх болно.” гэдгийг тодотгон мэдээллэв.

Брэнсон хүмүүсийн дунд өсөн нэмэгдэж буй сансрын нислэгийн бизнесээрээ сэтгэл бардам байна. Virgin Galactic, Безосын “Blue Origin” болон бусад компаниуд ирэх жилүүдэд сансрын дэд тойрог зам болон тойрог замын аялалд төлбөртэй зорчигч нэвтрүүлэхээр өрсөлдөж байна. Хэдийгээр эхний аялалуудын төлбөр үнэтэй байх боловч энэ зах зээл өсөхийн хэрээр тасалбарын үнэ буурах болно гэсэн хүлээлттэй байгаа.

Брэнсон Virgin Galactic-ийг сансрын захад богино хугацааны аялалын нислэг үйлдэх зорилгоор 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд анхны нислэгээр зорчихоо мэдэгдэж байсан. Гэхдээ 80 километрээс өндөрт нисдэг далавчтай пуужин болох SpaceShipTwo-ын хөгжүүлэлт Брэнсоны төсөөлж байснаас хэдэн жилээр удсан. Уг шалтгаануудынх нь нэг нь 2014 оны 10 сард SpaceShipTwo-ын анхны хувилбар болох V.S.S Enterprise-ын туршилт бүтэлгүйтэж, уг ослоор 2 нисгэгч нас барсан явдал байв. 

2019 онд Virgin Galactic олон нийтэд хувьцаагаа худалдсан ба Ричард Брэнсоны Virgin групп 24%-ыг авч үлдсэнээр, хамгийн их хувийг эзэмшсэн хэвээр байна. 

Өмнө нь сансрын хөлгийг бүтээх, турших ажлыг Калифорни мужийн Можаве хотод хийдэг байсан бол  5 сард хамгийн сүүлийн туршилтын нислэгийг Шинэ Мексикээс хийжээ. 

Хатагтай Крэйний мэдэгдсэнээр сүүлийн нислэг ямар ч алдаа мадаггүй болсон тул багийнхан бүхээгийн туршилтыг хийж үзэхээр шийдсэн байна. Тэрээр “Ричард Брэнсоноос өөр бүхээгийн туршилтыг  хэн сайн хийж чадах вэ?” гэж хэлээд бусад багийн гишүүдтэй ижил үүрэгтэй явж байгааг онцлов. 

Урд хоёр нисгэгчээс гадна Virgin Galactic-ын гурван ажилтныг бүхээгт авч явна. Ноён Брэнсон “Сансрын орон зайг илүү хүртээмжтэй болгох мөрөөдөлтэй байх нь нэг хэрэг. Энэ мөрөөдлийг хамтдаа бодит байдал болгон хувиргах гайхалтай багтай байх нь өөр нэг хэрэг.” хэмээн мэдэгдэлдээ дурьджээ. 

Тус компани Unity хэмээн нэрлэсэн SpaceShipTwo пуужинг White Knight Two нисэх онгоцоор зөөвөрлөж 15 километрийн өндрөөс унагахад Unity-ийн хөдөлгүүр асч, 80.5 километрээс өндөрт хүрнэ. Энэхүү явдлыг 7 сарын 11-нд Америкийн зүүн эргийн цагаар өглөөний 9 цагаас нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Нумын дээгүүр сансрын хөлөг агаар мандал руу дахин орж, буух зурваст хүртэл зорчигчид 4 минут орчим хөвнө.

Хэрэв бүх зүйл төлөвлснөөр болвол ноён Брэнсон Амазоны захирал болох ноён Безосоос есөн өдрийн өмнө сансрын аялалаа хийх нь. Ноён Безос нь өөрийн пуужингийн компаний бүтээсэн сансрын хөлөг болох New Shepard capsule-тай нэгдэж байгаа юм. New Shepard хөлөг нь сансарт 15 удаа ниссэн ч хараахан хүн авч яваагүй байна. Энэ хөлөг нь нисгэгчгүй бөгөөд бүрэн автомат юм. 

Тэрбумтнууд болох Жефф Безос, Ричард Брэнсон, Илон Маск нар арилжааны сансрын нислэгэнд шинэ авангард болж байна. Тэд сүүлийн үед хэнийх нь компани илүү вэ гэх сэдвээр ихээхэн хошигнож байгаа аж.

Лхагва гарагт CNBC сувгаар ноён Брэнсоныг гарах үед түүнээс Безосыг сансарт ялах эсэх талаар асуухад “Жефф хэн юм?” гэж инээд алдав.

Брэнсон эхлээд сансарт хөөрсөн ч Безос түүнийг хөөрөөгүй гэж маргаж болох юм. Spaceshiptwo хөлөг нь 62 милийн өндөрт буюу сансрын ирмэгт хүрдэггүй.  Харин New Shepard хөлөг нь энэ өндрийг давдаг юм.

“Бид түүнд маш сайхан бөгөөд аюулгүй нислэг үйлдэхийг хүсч байна. Гэхдээ тэд Карманы шугамаас дээгүүр нисэхгүй байгаа бөгөөд энэ нь огт өөр туршлага юм” гэж Blue Origin компанийн гүйцэтгэх захирал Боб Смит цахим шуудангаараа мэдэгдэв.

Гэсэн хэдий ч АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон Холбооны Нисэхийн захиргаа cансрын хил хязгаарыг 50 милийн доогуур тогтоов. F.A.A. Өмнө нь туршилтын нислэг үйлдэж байсан Virgin Galactic багийн гишүүдэд сансрын нисгэгчийн далавч бэлэглэжээ.

Маскийн SpaceX компани нь Blue Origin ба Virgin Galactic компаний одоо нисч байгаагаас хамаагүй том пуужин бүтээдэг. SpaceX компани тойрог замд хувийн иргэдтэйгээ нисэх бэлтгэлээ базааж байгаа бөгөөд  9-р сард хийхээр төлөвлөж байсан нислэгийг Илон Маск өөрөө хэзээ хийж болох талаар одоогоор мэдэгдээгүй байна. Гэхдээ Blue Origin, SpaceX компаниуд Батлан хамгаалах яамны хиймэл дагуул хөөргөх, НАСА-гийн сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр буцааж авчрах байгууламж барих зэрэг холбооны гэрээнд өрсөлдөж байна.

Одоогийн байдлаар Илон Маск ба түүний SpaceX компани Blue Origin-той хийсэн өрсөлдөөнд ялалт байгуулжээ. НАСА саран дээр буулт хийх цорын ганц компаниар SpaceX-ийг сонгосны дараа Blue Origin холбооны засгийн газрын Хариуцлагын албанд шагнал гардуулахыг эсэргүүцэв. Эсэргүүцэл зарласны дараа ноён Маск твиттертээ “Blue Origin” компани ямар ч пуужингаараа тойрог замд гарч амжаагүй байгааг нотолжээ.

Сүүлийн өдрүүдэд Илон Маск өөрийн уламжлалт нисэх хүчний өрсөлдөгчдийн нэг болох United Launch Alliance-ийн гүйцэтгэх захирал Тори Брунотой твиттерийн сөргөлдөөнд орлоо. Ноён Маск Боинг ба Локхид Мартин нарын хамтарсан үйлдвэр U.L.A.-ийн хийсэн пуужин хэт өндөр үнэтэй тул засгийн газрын гэрээгүйгээр бүтэлгүйтэх болно гэжээ.

Пүрэв гарагийн өглөө Blue Origin компаний анхдагч туршилтын нисгэгч Уалли Фанк New Shepard компанийн анхны нислэгээр ниснэ гэж мэдэгдсэн. Уалли Фанк нь өдгөө 82 настай бөгөөд 1960-аад онд эмэгтэйчүүд НАСА-гийн сансрын нисгэгчдийн шалгуурыг хангаж болохыг харуулсан хувийн санхүүжилттэй жагсаалыг амжилттай дамжуулж байсан “Меркури 13” эмэгтэйчүүдийн тоонд багтжээ. Тэр Безостой нэгдэх болно. Мөн түүний дүү Марк, нислэгийн суудал авахын тулд 28сая гаруй доллар төлсөн одоогоор хэн болох нь тодорхойгүй байгаа нэгэн юм.

Тэрбээр мөн SpaceX U.L.A-д тэдний бүтээж буй шинэ Вулкан пуужингийн зарим хөдөлгүүрийг өгч чадна гэж хошигносон утгатай үгийг Брунод хэлжээ. Blue Origin-ий хөдөлгүүрүүд нь ирэх жил эхний хөөргөлтөө хийхээр төлөвлөгдсөн сансрын хөлөг болох Вулканыг хөдөлгөх ёстой аж. 

Эх сурвалж: https://www.nytimes.com/

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Инновацаар эвдэгдэж буй 5 их наяд ам.долларын салбарт өрсөлдөж байгаа Монгол стартап

НЭГ САЯ ЭРҮҮЛ МОНГОЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ зорилгоор тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь…
Total
1
Share