Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Та хүсвэл Амазон дээр 300 сая хүнд бүтээгдэхүүнээ зарж болно

amar

Номад Амараа нэрээр танигдсан А.Амарбаяр нь бид бүхэнд “2021 оны 5-р сарын 21-нд Монгол улс Амазоны борлуулагчдын платформ дээр албан ёсоор нэмэгдсэн” гэх сайхан мэдээг дуулгасан билээ. Тэгвэл энэхүү ажил хэрхэн явагдсан болон ямар боломж бололцоог бусдад хүргэж байгааг энэхүү нийтлэлээр уншиж танилцаарай.

2017 онд Амазон компаньд ажиллаж байхдаа л Монголоос яагаад хүмүүс энэ платформ дээр бараа, бүтээгдэхүүн зарж, $-оор орлого олж, дотоодын 3 сая хүнтэй жижиг зах зээл дээрээ биш 300 сая хэрэглэгчидтэй дэлхийн томоохон онлайн худалдааны платформ дээр хүч үзэж болдоггүй юм бол оо гэж бодон, энэ талаар судалж эхэлсэн байдаг. Хамгийн анхны блогийг маань уншиж амжаагүй байвал: https://amarbayara.wordpress.com/2017/10/03/mongolia-on-seller-central/

Үүнээс хойш Монголоосоо 3 ч брэнд, компаниудтай хамтарч АНУ-руу бараа, бүтээгдэхүүнийг нь гаргаж, Амазон дээр байрлуулж, дэлгүүр үүсгэж, зар сурталчилгаа хийж, борлуулж, буцаалтыг хүртэл хариуцаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдаг. Энэ процесс дээр үндэслээд олонд хэрэгтэй байж магадгүй гээд 2 дах блог пост оороо та бүхэнтэй уулзаж байсан нь: https://amarbayara.wordpress.com/2018/09/23/sell-on-amazon-part-2/

Үүнээс хойш 1 жил гарны дараа дэлхий даяар COVID цар тахал гарч, улс орнуудад эдийн засгийн томоохон хүндрэлүүдийг авчраад байгаа. COVID-н энэхүү 1.5 жилд хамгийн их өртсөн бүлэг хүмүүсийн нэг бол яалт ч үгүй худалдаа, үйлчилгээний салбарынхан.

Улс орнууд хөл хорио тогтоож, дэлгүүрүүдийнхээ үүд хаалгыг удаан хугацаанд хааснаар хүссэн хүсээгүй худалдааны салбарын бизнес эрхлэгчид, хувьд хүмүүс маань борлуулалт тасарч, дампуурал зарлахгүйн тулд онлайн худалдаа руу шилжихээс өөр аргагүйд хүрсэн. Аль хэдийн онлайн худалдаа руу шилжчихсэн байсан газруудад бол борлуулалтаа нэмэх торгон боломж бий болсон билээ. Гэхдээ бид ингээд л 3 хан сая хүнтэй, жижиг зах зээл дээрээ хоорондоо өрсөлдөөд, 1 дэлгүүр алгасаад л ноолуран хувцасны дэлгүүр, 1 дэлгүүр алгасаад л гутлын дэлгүүр, 1 дэлгүүр алгасаад л хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулаад байх уу?

Онлайн худалдааны хамгийн том давуу тал бол хувь хүн, бизнес эрхлэгч өөрөө заавал дэлхийн аль нэг газар өөрийн биеэр очиж байж бараа, бүтээгдэхүүнээ зарах ёстой гэсэн үг биш юм. Бас нэг том давуу тал нь тухайн хүн, бизнес эрхлэгч заавал өөрөө үйлдвэрлэгч байх ёстой ч гэсэн үг биш юм. Зүгээр л судалгаа хийгээд, хэрэгцээ хайж олоод, хэрэгцээг хангах барааг өөрөө хийнэ үү, хүнээ савна уу, хөрш орноосоо хямдхан худалдаж авна уу, хөрш орондоо байгаа үйлдвэртэй ярилцаад хийлгэж авна уу — тэрийгээ л борлуулаад эхлэнэ гэсэн үг. Энийг хийхийн тулд заавал #Таванбогд, #MCS, #Nomin шиг аврага, мөнгөтэй, хөрөнгөтэй групп компань байх ёстой юу гэвэл Үгүй. Энэ блог постыг уншаад сууж байгаа, бизнес сэтгэлгээтэй оюутан залуус, гэртээ гар урлал, оёдол, сүлжмэл хийгээд суудаг ээжүүд, гарын эв дүй сайтай мод, төмөр, шил, чулуу гээд зүйлсээр өвөрмөц, тавилга, эд хогшил хийдэг эрчүүд, жуулчдад зориулан бэлэг дурсгалын зүйл хийдэг гэр бүлийн гишүүд, Хятад, Турк, Солонгос, Итали зэрэг улсуудаад жил болгон бараа татаж, хил гааль дээр гацан байж, лангууныхаа түрээсэнд дийлдэн байж бараа зардаг жижиг, дунд бизнес эрхлэгчид гээд хүн бүхэн чадна.

10 аад жилийн өмнө гэхэд л том дэлгүүр биш л бол карт-аар үйлчлүүлэх амаргүй байдаг байсан. Такси дуудах гэж дуудлага өгч утсаар ярьдаг, эсвэл гадаа гудамжинд гараа өргөө зогсдог байсан. Зээл авах гэж ББСБ эсвэл банк дээр очерлодог байсан. Цөөхөөн хэдэн газар л хоол хүргэлт гэж хийдэг. Онлайнаар бараа авна гэхээр чанарыг нь шалгаж байж авна, замдаа ингэнэ тэгнэ, мөнгө авчаад бараагаа авчрахгүй бол яах юм гээд л ундууцдаг байсан үе саяхан. Гэтэл цаг хугацааг урсгаад, өнөөдрийн байдлаас харахад дээр бичсэн бүх зүйлсийг гар утсаараа л хийчих боломж нь нээгдсэн байна. Яг байгаа газраа та утсаа ашиглаад #UBCab аар такси-гаа дуудах, #TokTok-оор хоолоо захиалах, #Simple-ээр зээлээ авах, #Shoppy-оор бараагаа захиалах боломжтой болсон. Мэдээж хүн болгон ухаалаг гар утасгүй, гар утастай хүн болгон дата авах боломжгүй, дата авах боломжтой нь тэр болгон цахим ертөнц рүү ингээд тэр чигтээ орно гэсэн үг биш. Гэхдээ энэ боломжуудыг хүн талаас нь биш боломж талаас нь дурьдаж байгаа гэдгийг сануулъя. Ийм боломж байгаа цагт бид цагаа илүү үр бүтээлтэй зүйлсэд зарцуулах боломж бий болж байгаа юм. Такси дуудаад, ББСБ ороод, зээл аваад, дэлгүүр хэсээд, хоол идлээ гэхэд эдгээр зүйлсийг хийхэд бүтэн 1 ажлын өдөр яваад ч амжихгүй байх үе бий. Дунджаар 2-3 өдөр боллоо гэж бодоход хайран 2-3 өдөр. Энэ цагийг магадгүй хэмнээд, дараа дараагийн том зорилгодоо, тэр дундаа магадгүй дэлхийн зах зээл рүү онлайн худалдаа хэрхэн эрхлэх вэ гээд судлаад сууж байвал 1, 2 жилийн дараа эргээд харахад тодорхой амжилтанд хүрсэн байх нь баараггүй болов уу.

За эргээд Амазон руу-гаа оръё. 4 жил тодорхой хугацаанд хөөцөлдсөн. Энэ хооронд Амазон-д ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа Монголчууд маань тус болсоныг заавал дурьдах ёстой. Гэсэн ч бид нар нийлээд эцсийн гүйцэтгэлийг хийж хараахан чадахгүй байсан юм. Ингээд технологийн салбарыг ойлгож, дэмждэг, шинэлэг сэтгэлгээтэй, эрч хүчтэй залуу удирдлагууд ганц нэг гарч ирсэн байснаас Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар болон түүний удирдлага Б. Болор-Эрдэнэ нар Амазон компанийн төв оффис болох Seattle-н олон улсын засгийн газруудтай холбогдон ажилладаг хүмүүстэй холбогдож, богино хугацаанд уулзалт, хэлэлцээрүүдийг амжилттай хийснээр 2021 оны 5-р сарын 21-нд Монгол гэдэг улс маань Амазоны борлуулагчдын платформ дээр албан ёсоор нэмэгдсэн юм.

Бүхэл бүтэн улс орныг нэмүүлнэ гэдэг, ялангуяа эрсдэлтэй орнуудын тоонд ордог улсаа нэмүүлэхийн тулд тодорхой хөшүүрэг, дэмжлэг хэрэгтэй болдог юм байна гэдгийг энэ туршлагаар ойлгож авсан юм. Ингээд 2021 оны 5-р сарын 21 бол Монгол улсын маань түүхэнд маш том milestone болж үлдэх хугацаа гэж хувьдаа харж байна. 1, 2 жилийн дараанаас эхний амжилттай түүхүүд гараад ирэх байх, харин өнөөдрөөс магадгүй 5-10 жилийн дараа эргээд харахад олон мянган амжилттай бизнесүүд олон улсад бараа бүтээгдэхүүнээ зарж, олон сая долларыг эх оронлуугаа татсан байна байх аа. Хариу нэхэх гэж тус хийдэггүй гэдэг ч, бараагаа Амазон дээр борлуулж чадсан хүн болгон дээр дурьдсан хүмүүст талархах хэрэгтэй байх аа гэж бодож байна.

Одоо тэгээд яана гэсэн үг вэ? гэж гайхаж байж магадгүй. Амазон дээр бараа зарж байгаа олон сая хувь хүн, бизнес эрхлэгчид бий. Маш олон орноос зарж байгаа. Эдгээр хүмүүс олон жилийн турш онлайн худалдаа эрхэлж ирээд, энэ чиглэлд бүр мэргэшээд, туршлагажчихсан байгаа. Энэ талаар интернэтээр дүүрэн мэдээ, мэдээллүүд байгаа. Үнэгүй ч мэдээлэл бий, үнэ төлбөртэй сургалтууд ч бий. Google, Youtube гээд ороод хайхад л хэдэн саяараа мэдээ, мэдээлэл, зааварчилгаа, блог, хичээл, видео контент гээд гарч ирнэ. Тэгэхээр ерөөсөө хайгаад, судлаад, суралцаад, хэрэгжүүлэх л хэрэгтэй. Мэдээж Амазон гэдэг бол АНУ-д төвтэй компань учир ихэнх мэдээ, мэдээлэл, материалууд Англи хэл дээр байна. Гэвч дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг учир бусад орнуудын хэлээр ч гэсэн мэдээлэл олдоно. Юу гэх гээд байна вэ гэхээр Монгол хэл дээр мэдээлэл бараг байхгүй учир ямар нэг гадаад хэл мэдэх хэрэгтэй болох нь ээ. 2021 оны 5-р сарын 21-ний мэдээний дараа хэд, хэдэн онлайн сургалтуудыг Монголчууд бас эхэлсэн байна. Олон улсдаа бол цэвэр өрсөлдөөнт, чөлөөт эдийн засаг учраас хүссэн хүн болгон нь өөрийн мэдлэгм туршлагаа үнэлж, бизнес болгох нь аргагүй биз ээ.

Миний зүгээс ч гэсэн дотор нь ажиллаж байсан хүний хувьд, энэ чиглэлээр 4 жил судалж, хөөцөлдөж явсан хүнийи хувьд, Монголоосоо 3 ч газартай хамтарч ажиллан бараа, бүтээгдэхүүнийг нь Монголоос Амазон хүртэл гаргаж, борлуулж байсан хүний хувьд өөрийн энэ мэдлэг, туршлага дээрээ үндэслэн мэдээ, мэдээлэл хүргэх суваг нээж, үнэгүй контентууд, болон төлбөртэй сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байна. Эхний амжилттай жишээнүүдийг үүсгээд явбал цааш цаашид олон хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй байх болно гэсэн итгэл байна. Энэ чиглэлээр хийх ажлууд маань ямар нэг байдлаар Амазон эсвэл Монголын төр засаг, ямар нэг байгууллагатай холбоогүй байна гэдгийг албан ёсоор мэдэгдье. (Дашрамд хэлэдх: хэзээ нэг өдөр… манай улс оронд хүн болгон ямар нэг байдлаар хардал сэрдэл төрүүлэхгүйн тулд, элдэв цуурхал үүсгэхээс сэргийлж, байнга энэ талаар бодон, өөрийгөө ингэж урьдчилж тайлбарладаггүй сайхан цаг ирнэ байх аа гэж итгэж байна)

Цаашдын ойрын болон дундын ирээдүйг төсөөлөөд үзэхээр 3 боломж байгаа шиг:

  1. Амазоныг тэгсгээд, нэг их тоохгүй орхих
  2. Сэргэлэн нэг нь оролдож үзээд, тууштай хичээсээр долларын саятангуур болох2
  3. Улс орноороо Амазон руу гарч худалдааны салбар болон эдийн засгийн томоохон эерэг өөрчлөлтүүдийг бий болгох.

Эхнийх нь биелчихвэл үнэхээр хайран сайхан боломж л болох байх. Мэдээж хүн болгон урьдаа ажилтай, өр зээлтэй учраас цоо шинэ зүйл рүү үсэрч ороод, цаг хугацаа, тодорхой мөнгө хөрөнгөө зарцуулаад, эрсдэл хийгээд орохгүй нь мэдээж. Үүн дээрээс нэмээд гадаад хэл, технологи, за тэгээд хилийн цаана өөрөө очиж үзэж харж, барьж, тэмтрэх боломжгүй зах зээл рүү гарна гэдэг тэр болгон амаргүй санагдаж, төвөгшөөх занг цаанаасаа төрүүлэхийг үгүйсгэхгүй. Тэрний оронд Наран Туул, Улаанбаатар Их Дэлгүүр, 3-4 р хороолол, Бөмбөгөр дээрээ нэг лангуу түрээслээд, өдөржин манаад суух нь илүү бодит юм шиг мэдрэмж төрүүлж, тэр нь итгэлийг бий болгож байж магадгүй. Яг тийм бодолтой энэ блог постыг уншиж байгаа хүмүүс байвал өөрийн эргэн тойрны онлайн хэрэглээгээ нэг хараад, сайн бодоод үзээрэй гэж хүсэх байна. Хүн бараа авъя гээд Facebook чат-аар бичихээр, дансаа өгөөд, тэр хүн дансаар чинь мөнгөө хийхээр бараагаа аваачиж өгч байна уу? Хөдөө, орон нутгаас өвлийн идшээ захихын тулд мөнгөө дансаар шилжүүлчихээд хэд хоног, бүр хэдэн долоо хоногийн дараа идшээ хүлээж авч байна уу? Энэ хооронд гарт баригдах, нүдэнд үзэгдэх зүйл байхгүй ч үр дүн нь гарсаар байдаг. Тэгэхээр бид аль хэдийний цахим хэрэглээнд маш ихээр шилжиж байгаа гэдгийг энгийн өдөр тутмын амьдралын жишээгээрээ ч мэдэж болхоор байна. Амазон дээр бараа зарна гэдгийг түүнээс нэг их өөрцгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Тэгэхээр миний хүсэл бол дээр бичсэн 3 байж болох боломжийг 2 оос нь эхлээд 3 дах дээр нь буугаасай л гэж хүсч байна.

За тэгвэл хаанаас, юунаас эхлэх вэ гэж гайхаж байна уу? Амазон дээр бараа зарах нь Монголд нэг зах, дэлгүүр дээр лангуу түрээслээд зарахаас нэг их өөр зүйл байхгүй гээд төсөөлөөд үзье. Тэгвэл мэдээж тухайн зах, дэлгүүрээ судлана, түрээс байршил, худалдан авагчид, эргэн тойрон, хууль эрх зүйн дүрэм, гэрээ түрээс — цаашлаад ямар бараа зарах уу гэдгээ судлах, сонгох, бараагаа хэрхэн боож баглаж, савлах уу, хүргэлт, ложистикоо яаж шийдэх үү, төлбөр, татвар, буцаалтыг яаж шийдэх үү гэдгээ судлах шаардлаагтай болно. Хамгийн сонирхолтой нь гэвэл яг л эдгээр зүйлсийг Амазон дээр бараагаа зарахыг хүсч байгаа та бас судлах хэрэгтэй болно. Тийм их айхтар, өөр, шинэлэг зүйл байхгүй байгаа биз? Өмнө нь хичнээн судалсан ч Монголд байгаа хүн бүртгүүлж болдоггүй байсан бол одоо болдог болчихсон. Тэгэхээр бусад бүх боломж таны гарт ирчихэж байгаа юм. Амазоны хувьд өөр зүйлс нь гэвэл ерөөсөө 1) Маш том зах зээл учраас ижил төстэй бараанууд дээр өрсөлдөөн их 2) та барааг зах/дэлгүүрийн нээх, хаах цагт захиграгдан биш 24/7 зарах боломжтой 3) таны худалдан авагч дэлхийн аль ч орны ямар ч хүн байж магадгүй 4) маш өндөр стандардыг хангасан байх ёстой.

Маш их хүмүүс асуудаг: Тээвэр яах вэ?, Татвар яах вэ?, Төлбөр яах вэ? гээд. Энийг “3T” гээд нэрлэчихье.

3Т-г шийдэхэд хэцүү зүйл байхгүй ээ. Монголоос гадны орнууд руу ачаа бараа явуулах боломжтой олон улсын тээвэр, шуудан, карго компанид байна. Татварын талд аль аль талдаа л төлдгөөрөө л төлнө. Төлбөрийн системийг Амазоны хамтрагч 3-дагч байгууллагууд шийдэх боломжтой. Бизнес эрхлэгчид маань 3Т-н талаар санаа зовж байгаагаа илэрхийлэхдээ эдгээр зүйлс нь огт боломжгүй юм шиг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Гэвч тийм биш. Боломжийн хувьд асуудалгүй. Гагцхүү сонгосон барааны хувьд өндөр тээвэрлэлт, татвар, шимтгэлийн дараа зарж буй бараан дээр ашиг унах уу гэдэгт л гол асуудал байдаг. Гэтэл энийг хүмүүс бие биедээ заагаад, зөвлөөд өгчихдөг зүйл биш — харин хувь хүн, бизнес эрхлэгч өөрөө судалгаагаа хийгээд, зардлаа тооцоод, ашгаа авч үлдэх байдлаар борлуулах төлөвлөгөөгөө л боловсруулахад хангалттай. Улаанбаатар хотын хамгийн үнэтэй цэгт тооцогдох Downtown / Shangrila хавиар түрээс, зардал маш өндөр байх ч жижиг бизнес эрхлэгчид зөв төлөвлөөд ашигтай орлоготой ажиллаж чадаж л байдаг. Цэцгийн дэлгүүрээс эхлээд, хоолны газар, ном пянзны дэлгүүрүүд хүртэл.

Миний хувьд 3Т ээс илүүтэйгээр бидний санаа зовох ёстой зүйлс бол стандард, барааны гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлт, баглаа боодол болон барааны арчилгааны зааварчилгаа, дэлгэрэнгүй мэдээлэл, буцаалтын горим, ямар нэг байдлаар хуурамч бараа зарахгүй байх, залилан хийхгүй байх гэх мэт зүйлс юм. Монгол орноо арай гэж Амазон дээр зөвшөөрүүлчихээд бүрэн судалж, суралцалгүй чанаргүй, хулхи бараа бүтээгдэхүүн зараад худалдан авагчдын сэтгэл ханамжийг унагаад эхэлвэл Амазон дээр #ABCDEF гэсэн нэрээр бараа зарж байгаа та биш Монгол улс гэдэг нэр сөхөгдөж, удалгүй Монгол улс маань хасагдчихвал маш харамсалтай зүйл болно. Монголд лангуун дээрээс бараа аваад, барааны чанар эсвэл үйлчилгээ таалагдахгүй үед хэлэхээр бараг өөрөө загнуулаад, хөөгдөөд, хараалгуулаад гарах үе байдаг. Мэдээж маш өндөр соёл, дүрэм, журам, стандартай газрууд ч олон байдаг. Гэхдээ үйлчилгээ, барааны чанартаа анхаарал төдийлөн анхаардаггүй, авсан л бол авсан, цаашид дахиж ирэхгүй байсан ч болно гэсэн хандлагатай байдаг худалдаа эрхэлдэг ах эгч нар минь — Амазон дээр ийм байдалтай бараа, бүтээгдэхүүнээ зарна гэвэл ёстой бүтэхгүй, улс орноо хасуулаад дуусна шүү гэдгийг хариуцлагатайгаар захиж хэлье.

Ингээд энэ блог постыг уншиж дуусчихаад яг юунаас эхлэхээ одоо ч гэсэн мэдэхгүй сууж байгаа бол Амазон компанийн талаар судлаад үзээрэж, Амазон дээр бараа хэрхэн зарж, борлуулдаг талаар мэдээ, мэдээлэл хайж олоорой гэх зөвлөх байна. Судлахгүйгээр, суралцахгүйгээр шууд $ олно гэж байхгүй ээ. Хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө оруулалт, зардал гаргахгүүгээр зүгээр сууж байгаад $ олно гэж байхгүй шүү дээ. https://www.google.com/search?q=how+to+sell+amazon&oq=how+to+sell+amazon гээд хайхад л 2.6 тэрбум хайлтын үр дүн гарч ирж байна шүү дээ. 🙂 Эндээс эхэл.

Өөрөө мэдээ мэдээлэл хайхад төдийлөн цаг зав гаргаж амжихгүй ч, нэг доороос чанартай мэдээлэл авч байхыг хүсч байвал манай :

дагаж болно шүү.

Бид эдгээр сувгуудаар сонирхолтой мэдээ, мэдээлэл, тоо баримтууд үнэ төлбөргүй хуваалцаж, мөн төлбөртэй видео сургалтуудыг ч гэсэн санал болгоод явах болно. Хэрвээ та төлбөртэй видео хичээлүүд авах хүсэлтэй бол манай FB page рүү хандаарай. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй хувь хүн, жижиг дунд бизнес эрхлэгчид байвал цагийн зөвлөх үйлчилгээ бас үзүүлэхэд бэлэн.

За ингээд та бүхэндээ амжилт хүсье! 3 хан сая хүнтэй жижигхэн зах зээл дотроо хоорондоо өрсөлдөж, чихцэлдэхгүй, 300 сая хэрэглэгчидтэй дэлхийн аврага онлайн худалдааны платформ руу гарцгаая! Монгол чанар гэж байдаг бол дэлхийд таниулцгаая!

Эх сурвалж: https://amarbayara.wordpress.com/2021/06/27/mongolia-on-amazon/

Total
1K
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Украйны 285,000 мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүдийн ихэнх нь дайн өрнөж  буй эх орондоо ажиллаж, дэлхий  даяарх програм хангамж болон IT-ийн үйлчилгээг үзүүлсээр байна.

Орос болон Украйн улсын хооронд  өрнөж буй дайн  долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэхүү  амаргүй нөхцөл байдалд …
Total
1K
Share