Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Э.Пүрэвдорж: Корпорацаас стартапруу шилжихэд томоохон сорилтуудтай тулж байна

nibisoft

Nubisoft технологийн компанийн Хамтран үүсгэн байгуулагч Э.Пүрэвдоржтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Нийтлэлийн хураангуй:

  • Монголын технологийн салбар цаашдаа хурдацтай хөгжинө
  • Корпорацaас стартапын соёл руу шилжихэд томоохон сорилтуудтай нүүр тулж байна
  • Монголын стартапын экосистем хангалттай сайн түвшинд хүрээгүй байна гэж хардаг
  • Tibi” аппликейшн нь хэрэглэгчиддээ зохистой хооллолтын зөв дадал бий болгох эрүүл мэндийн том хөрөнгө оруулалт юм.

Үүсгэн байгуулсан компанийнхаа тухай

Анх 2019 онд Монголд технологийн салбар урт хугацаандаа хурдацтай хөгжих чиг хандлага тодорхой харагдаж байсан. Зөвхөн Монгол ч гэлтгүй Дэлхийд ойлгомжтой болж буй өөрчлөлт. Яг үүн дээр үндэслээд Банкны салбарт ажиллаж байсан технологийн чиглэлийн 3 залуу нийлж “Nubisoft” хэмээх технологийн компанийг байгуулж байсан түүхтэй. Одоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэй анхны төсөл болох Tibi аппликейшн дээрээ ажиллаад явж байна.

Стартапын Үүсгэн байгуулагч хүнд ямар ачаа оногддог вэ?

Миний хувьд корпорацид ажиллаж байгаад стартапын салбарт орсон учир харьцангуй шинэлэг байсан. Өмнө нь корпорацид томоохон төсөлүүд дээр ажиллаж байх үед хэрэглэгч нь бэлэн тул  шинэ функцууд нэмэх, өөрчлөлтүүд оруулах гэх мэт зөвхөн өөрийн мэргэжлийн чиглэлийн асуудалдаа төвлөрч явдаг байж. Харин стартапын хувьд зөвхөн бодит болоогүй санаа буюу бүх зүйлийг тэгээс нь эхэлдэг болохоор хүний нөөц, хэрэглэгчээ олж ирэх, бэлтгэх, хэвшүүлэх гээд хүнд сорилтуудтай нүүр тулж байна.

Монгол дахь стартапын орчин

Одоогоор Монголын стартапын экосистем хангалттай түвшинд хүрээгүй байгаа гэж би боддог. Ялангуяа технологийн салбарт хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Гэхдээ бид байгаа нөөц боломжоо зөв хуваарилан, шинэ боловсон хүчнийг бэлтгэх, сургах зэргээр асуудлаа шийдэж байна.

Монголд энэ экосистемийг бүрэлдүүлэхийн төлөө олон залуус хичээж байгаа нь сайшаалтай. Сүүлийн жилүүдэд стартаптай холбоотой Үүсгэн байгуулагч, Хөрөнгө оруулагчдыг холбосон олон арга хэмжээ зохион байгуулагдах болсон. Эндээс бид бусад стартапуудаасаа суралцах төстэй асуудлаа хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцоод явах боломжтой байдаг.

Стартапын Үүсгэн байгуулагч хүний анхаарах ёстой зүйл

Ямар ч хүн өөрийн стартапыг эхлүүлээд явж болно. Гол нь галзуу санаа л байх ёстой. Түүний дараагаар хэдий хугацаанд түүнийг амжилттай болгох вэ гэдгээ тооцоолох нь чухал. Тэгж байж хүний нөөц, үйл ажиллагаа, хөгжүүлэлтийн ажлууд гээд дараагийн нарийн зүйлс тодорхой болж эхэлдэг. Эдгээр дээрээ онцгой анхаараад эхлэхэд ямар ч хүн стартап хийгээд явах боломжтой гэж бодож байна.

“Tibi” аппликейшнийн тухай

Монгол улс халдварын бус өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Энэ асуудлын гол шалтгаан нь буруу, зохисгүй хооллолттой нягт холбоотой байдаг. Мөн үүнийгээ дагаад энэ салбарын буюу хоол зүйч эмч нарын ачаалал ч ихэссэн байна. “Tibi”-ийн хувьд энэ асуудлыг шийдэж, шинжлэх ухаанд суурилсан, тухайн хүний бие махбодид тохирсон эрүүл хооллолтыг санал болгодог платформ юм. Тэгэхээр өдөр тутамдаа өөрт тохирсон илчлэгтэй, шим тэжээллэг, тэнцвэртэй хооллоод сурчихвал насан туршдаа жингийн асуудал, таргалалт, таргалалтаас үүдэх өвчнөөс айх хэрэггүй болно. Бидний зорилго бол хүн бүр зөв зохистой хооллолт болон амьдралын зөв дадал бий болгох юм. 

Программ хөгжүүлэгч Нүбисофт ХХК, мэргэжлийн эмч, эмнэлзүйн хоол зүйчдийн хамтарсан баг хувь хүний биеийн үзүүлэлтэд суурилан, Монгол хүний хооллолтын онцлог соёлд тохируулсан, эрүүл хооллолтын насан туршийн хэв маягийг бий болгоход тань зориулж, төрөлх хэлээрээ ашиглах цоо шинэ бүтээгдэхүүнийг Монголд анх удаа бүтээлээ.

https://nubisoft.mn/

https://tibi.mn/

tibi app
Total
0
Shares
1 comment

Leave a Reply to NoraCancel reply

Related Posts
Read More

Ажлынхаа хажуугаар стартап санаагаа хэрэгжүүлж эхэлсэн | Lemon Press

Эдийн засгийн мэдээ уншмаар байвч ойлгохгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл Ц.Анхбаяр, Э.Золбаяр нар бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн…
Read More

Г.Батбилэг:Үндэсний үйлдвэрлэгчдийн их мөнгө зардаг томоохон асуудлыг шийднэ бид шийдсэн.

Сүүлийн хугацаанд Монголын гарааны бизнесийн ертөнцөд салбартаа хүч түрэн гарч ирсэн нэгэн стартапын замнал, тэдний сонирхолтой түүхээс суралцахаар…
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading