Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АМЖИЛТТАЙ LAUNCH ХИЙХ НЬ

launch

2019 оны хавар энэ номыг уншсаны дараа зохиолч Жефф Уокерын имэйл жагсаалтад нь бүртгүүлээд, бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх аргачлалын талаар тогтмол мэдээлэл авж эхэллээ. Үнэ цэнтэй мэдээлэл тогтмол авж байсан тул намар нь жилд зөвхөн нэг л удаа зарлагддаг онлайн сургалтыг нь худалдаж аваад 11 сард АНУ-ийн Аризона мужийн Феникс хотод 3 өдрийн “LaunchCon” семинарт хамрагдлаа. Энэ семинарт дэлхийн өнцөг булан бүрээс 1,200 гаруй бизнес эрхлэгчид цугласан байв.Энэ үеэр багаасаа АНУ-д амьдарсан Крис Чо гэдэг залуутай танилцсан юм.

Тэрээр цагаач аав ээжийнхээ Америкт анх эхлүүлсэн солонгос хоолны рестораныг өвлөж, үргэлжлүүлэн авч яваагаа ярив. Түүний зорилго нь солонгос хоолыг Америкт таниулах, хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгох байв. Гэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй…

Чухам энэ л асуултынхаа хариултыг олохоор энэ 3 өдрийн семинарт Филаделфиа хотоос ирсэн байв.Крис Product Launch Formula аргачлалд суралцсаны дараагаар хамгийн түрүүнд бусдад үнэ цэнтэй зүйлийг өгөх ёстойгоо ойлгов. Тухайн үед ид моодонд орж байсан TikTok аппликэйшнээр дамжуулан солонгос хоол гэртээ хийх богино видео хичээлүүд зааж эхэлсэн нь интернэтэд вайрал болов.Нэг жил хүрэхгүй хугацаанд TikTok аппликэйшн дээр 1.8 сая дагагчтай, нийт бичлэгүүд нь 20.8 сая лайк товч цуглуулжээ. Хүмүүст үнэ цэнтэй контент тасралтгүй хүргэж тэдний итгэлийг олж авсан төдийгүй Крисийн хоолны жороор солонгос хоол хийж иддэг коммюнити Америкт үүсэв.

Одоо харин бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, түүнийгээ хүмүүсээр худалдан авахуулах ажил үлдэв. Солонгос хоолны рестораны бизнесийг хэрхэн өргөжүүлж болох вэ? Ямартай ч хоолны жороор нь солонгос хоол хийж иддэг хүмүүстэй болов. Удалгүй тэд хоол хийхдээ хэрэглэдэг амтлагчных нь талаар, хэрхэн гэртээ кимчи хийх талаар асууж эхлэв.

Үүнийг дагаад шинэ бүтээгдэхүүн хөгжүүлсэн нь шилтэй кимчи байв. Уламжлалт аргаар дэлгүүрүүдэд байршуулахын оронд түүний жороор солонгос хоол хийж иддэг болсон хүмүүстээ сар бүр гэрт нь хүргэлтээр борлуулдаг нэг ёсондоо кимчи-ний subscription бизнес эхлүүлэв.

Түүний үнэгүй хичээлүүдийг тогтмол үздэг хүмүүс тэр даруй л хэдэн зуугаараа бүртгүүлж сар бүр кимчи худалдаж авдаг болсон. Тэрээр одоо subscription бизнесээ өргөжүүлж зөвхөн кимчи гэлтгүй ресторандаа хэрэглэдэг бусад амтлагчнуудаа тус бүрт нь бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гар дээр хүргэхээр ажиллаж байна.Өнөөгийн интернэт ертөнцөд шинэ бүтээгдэхүүн гаргах, шинэ бизнес эхлүүлэхдээ яаж, хаанаас эхлэхээ мэддэггүй.

Өндөр үнээр маркетинг хийх гэхээр төсөв санхүү дутмаг. Гэтэл үүнийг хийх оновчтой, шалгарсан аргачлал буй болов уу? Чухам энэ асуултын хариултыг энэ номоос авна гэдэгт итгэлтэй байна. Крис шиг мянга мянган залуучууд эл номонд дурдагдах Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх аргачлалаар өөрийн бизнесээ босгож, өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүнээ маш амжилттай зах зээлд нэвтрүүлж байна.

Product Launch Formula (PLF) гэх бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэхдээ ашиглах хайрцаг дүүрэн багажыг таны өмнө дэлгэж байна. Энэхүү багажнуудыг хэрхэн ашиглах нь таниас хамаарна.

Таны launch хийх дараагийн бүтээгдэхүүнд тань амжилт хүсье!

Ж.Өнөрбаяр-Номад Паблишинг ХХК Хамтран үүсгэн байгуулагч

Total
7
Shares
Related Posts
Total
7
Share