Цар тахлаас үүдэлтэй уналтад ороод буй зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөл дээрээ босоход дэмнэх цоо шинэ стартап HorecaSoft хөрөнгө оруулалтаа авснаар Монголын цахиур хагалах стартапуудын тоог нэгээр нэмлээ. Монголын зах зээлд гарааны бизнес, инновацийн тоог нэмэн албан ёсоор үүсгэн байгуулагдаж хөрөнгө оруулалтаа авсан HoreSoft-ийг цар тахлын үед болон дараа зочлох үйлчилгээний салбарт хөгжил, олон олон боломж, мэдлэг үйлчилгээг санал болгох салбарын стартап болохыг зарлаж байна.

Даруухан эхлэл
HorecaSoft нь зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт танай буудал, кэмпийн үйл ажиллагаа, менежментийн систем хийгээд борлуулалт зах зээлийн тэлэлтийг сайжруулах цогц платформ бөгөөд энэ олон давуу талыг эдлэхийн тулд та өөрийн зочид буудал, кэмпийг http://horecasoft.mn/ платформд бүртгүүлэхэд хангалттай. Хэрэглэгч талаасаа ашиглах эхний алхам ийм л энгийн. Гэвч энэхүү нийтлэлээрээ системийг хэрхэн ашиглах болон бусад мэдээллийг хуваалцахыг урьтал болгосонгүй. Харин HorecaSoft компани гэж юу болох, яагаад үүсгэн байгуулагдсан, ямар зорилго амбиц тээн өөрсдийгөө салбарын ЦОО ШИНЭ инноваци хийгээд зочлох үйлчилгээний салбарт тэсрэлт, өөрчлөлт авчрах сахиусан тэнгэрүүд хэмээн тунхаглаж буй тухай мэдээлье.
Шинэ норм ба шинэлэг инноваци
Вебсайт платформ дээр суурилсан болгон инновацилаг болчихдог уу? Үгүй. Товчхондоо аливаа асуудалд шинэлэг, бас батлагдсан мэдлэг бүхий шийдлийг технологиор дамжуулан санал болгож байгаа бол өөрийгөө ИННОВАЦИЛАГ гэж бахархалтайгаар тунхаглаж болно. HorecaSoft бол зөвхөн зочлох үйлчилгээний салбарынхныг төвлөрүүлэх платформ бус салбарынханд бизнесээ хөгжүүлэх, менежментээ сайжруулах арга зүйг олгодог сургалт, зөвлөгөө өгөх боловсролын институц мөн компанийн бүтцэд багтсан. Бизнесийг нь тэлэх, хөгжүүлэх суурь платформоор хэрэглэгчдээ хангахаас гадна менежментийн мэдлэг, сургалт мэдээллийг чадварлаг сургагч багш нараас авна.
HorecaSoft компанийн олзуурхууштай давуу талууд үүгээр дуусахгүй. Үндсэн багийнхны туршлага, мэдлэг бол энэ компанийн хамгийн том value буюу үнэ цэнэ. Учир нь багт зочлох үйлчилгээний салбарт мэргэшсэн 10+ жилийн туршлагатай сургагч багш, аялал жуулчлалын салбарт мэргэшсэн туршлагатай энтрепренерууд төдийгүй Монголын томоохон компаниудын платформ, ERP систем, лояалти системийг хөгжүүлж ирсэн технологийн арми ажиллаж байгаа юм. Эндээс харахад HorecaSoft-ийн баг зочлох үйлчилгээний салбарыг хамгийн сайн мэддэг мэдлэгтэй төдийгүй жишигт нийцсэн шаардлагатай инновацилаг шийдлийг аль эртнээс олж харсан туршлагатай баг ажээ.

Гараа сайтай ганц питчийн эзэд
HorecaSoft стартапын дээр дурьдсан туршлага, боловсрол, бас хүчин чадал сайтай баг чухам хэн болохыг товч танилцуулъя. Үүнээс урьтаад эдгээр үүсгэн байгуулагч эхний хөрөнгө оруулагчдаа ганц питч хийснээр чамгүй хөрөнгө оруулалт татсаныг дуулгавал стартапын тогоонд чанагдаж яваа хүмүүс лав итгэнэ чиг, бас атаархана. Хөрөнгө оруулалтаа хэрхэн босгосон тухай асуухад даруухнаар “ГАНЦ Л ПИТЧ” хэмээн хариулсан эдний баг хамт олон даруу төлөв хүмүүс учир үүнийгээ гайхуулах огтхон ч сонирхолгүй байсан ч нийтлэлч миний бие бичиж орхилоо. Учир нь стартапын тогоонд чанагдаж яваа, тэр тусмаа pilot market буюу гараагаа дотоодын зах зээлээс эхлэж буй бизнесүүдэд эхний галзуу ганц питчээрээ төдий хэмжээний хөрөнгө оруулалт босгоно гэдэг маш том боломж хийгээд тэр бүр тохиолддоггүй үйл явдал гэдгийг салбарынхан андахгүй. Эндээс аз бус харин үүсгэн байгуулагчдын мэдлэг чадвар, туршлага хийгээд энтрепренерийн мэдрэмж, мэдээлэлтэй байдал шууд харагдаж байгааг онцолмоор байна.
Гараа сайтай ганц питчийн эзэд буюу HorecаSoft-ийн үүсгэн байгуулагчдаас танилцуулахад Гүйцэтгэх захирлаар Гантулга хэмээх эрхэм томилогдсон бөгөөд зочлох үйлчилгээний салбарт шинэчлэл хийхээр тал бүрээс шилдгүүдийг цуглуулж компаниа үүсгэн байгуулж яваа юм. Амжилт нэг шөнийн дотор гараад ирдэггүй гэгчээр 2011 оноос хойш тасралтгүй зочлох үйлчилгээний салбартаа хувь нэмрээ оруулж, сургаж ч, өөрөө ч суралцаж явсаар 2018 оноос өөрийн хуучин ажлын хамтрагчтайгаа хамтран HorecaSoft системийг тасралтгүй хөгжүүлж, туршсаар байв. Тэрээр чадварлаг CEO-аас гадна сургагч багш, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөх, маркетер, технологийн төслийн менежер. Монголын олон зуун зочид буудал, кэмпийн удирдлага болон менежрүүдэд зочлох үйлчилгээний менежментийн сургалт орж тулгамдаж буй асуудлаа шийдэхэд нь тусалж ирсэн тэдний баг хамт олныг “Зовлонгоос салгагч” хэмээн хочилдгоос харахад салбарын бизнесүүдэд тулгамдаад буй асуудалд нүдээ олсон цогц шийдэл санал болгодог нь харагдаж байлаа.
Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтанд орж, олон мянган бизнес өнөө маргаашаа харж амь зогоож байна гэхэд хилсдэхгүй энэ цаг үед зовлонгоос салгагч+ амь аврагч болохоор ажиллаж буй HorecaSoft-ын ажилладаг зарчим, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүйг дараагийн нийтлэлээрээ өгүүлэх юм.
Та яг одооноос зочид буудал, кэмпийн үйл ажиллагаа явуулдаг найз нөхөд, танилууддаа HorecaSoft-ийн тухай дуулгаарай.
http://horecasoft.mn/