Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Онлайн худалдаа эрхлэх боломжийг хүн бүр авах боломжтой болсон

happy woman jumping with shopping bags
Photo by Tim Douglas on Pexels.com

Сүүлийн хэдэн жилийн ажиглалтаар манай улсын эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарах болжээ. Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд олноор бий болсон нь худалдаа, үйлчилгээний салбар манай улсын эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болов.

Худалдааны салбар нь нийт үйл ажиллагаа явуулсан компаниудын орлогын 36% хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 39.9 хувийг бүрдүүлж байна.

Технологийн дэвшлийг ашиглан ТА ч мөн энэхүү том зах зээлээс ашиг, орлого олох бүрэн боломжтой.

Ковид 19-ийн нөлөө

Дэлхийг хамарсан цар тахал болох Корона вирусээс үүдэн улс орны хэмжээнд гамшгийн төвшний арга хэмжээ авч хөл хорио тогтоосон нь худалдааны бизнесүүдэд маш хүчтэй нөлөөлж байна.

Хүмүүс ихээр төвлөрөн худалдан авалт хийдэг биет маркет болох томоохон захуудын хөдөлгөөнийг бүрэн хориглосон хэдий ч цахим дэлгүүрүүд борлуулалтаа хэвийн явуулж байсан нь лангууны бизнес эрхлэгчдэд цахим дэлгүүрийн давуу талыг хүчтэй мэдрүүлж байна. Цаашид ийм нөхцөл байдал ахин үүсэх өндөр эрсдэлтэй байна.

Шийдэл

Энэхүү хүнд үед технологийн дэвшлийг ашиглан хүн бүрт өөрийн онлайн худалдааг эрхлэх боломжийг олгох зорилгоор байгуулагдсан гарааны бизнес бол “Зочил технологи” компани юм.

Тус компани худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй хэн бүхэнд цар тахал, хөл хорионоос үл хамааран өөрийн бизнесийг тогтвортой, зардал багатай, өндөр бүтээмжтэй явуулах боломжийг олгож байна.

Тус компани нь онлайн худалдааны бүрэн автоматжуулсан платформыг зах зээлд гаргаад байгаа бөгөөд одоогоор 600 харилцагчидтай, тогтвортой үйл ажиллагаатай болоод байна.

Зочил ямар боломжийг олгодог вэ?

Та Зочил платформыг ашиглан ердөө 3 минутын дотор өөрийн гэсэн онлайн худалдааны бүрэн автомат вебсайттай болох болно. Тус вебсайтдаа хязгааргүй тооны бараа оруулах боломжтой, бүх төрлийн төлбөрийн хэрэгслүүд холбогдсон, хүргэлтийг Delko компанитай хамтран шийдсэн тул та хүргэлтээ хэнээр хийлгэх вэ? гэж санаа зовох шаардлагагүй.

Өөрийн гэсэн вебсайттай боллоо гээд хэрэглэгчид олж орох нь юу л бол? гэж бодож байгаа бол энэхүү асуудлыг ч мөн шийдэж өгсөн байна. Тодруулбал: Monpay, Socialpay, Hi-pay зэрэг апп-уудад та өөрийн дэлгүүрийг байршуулах боломжтой. Мөн Фэйсбүүк, Инстаграмтай интеграц хийсэн тул та вебсайтаа ашиглан 1 дороос Facebook shop, instagram shop-оо удирдах боломжтой.

Дээрх бүхий л шийдлийг нэг дор цогцлоон хамгийн бага зардлаар онлайн худалдаа эрхлэх боломжийг зөвхөн Зочил платформ танд санал болгож чадна.

Та ч бас яг одоо өөрийн онлайн дэлгүүрийг нээж үзэх бүрэн боломжтой. /Эхний 7 хоног үнэгүй/

ЗАЛГА, ЗОЧИЛ ЗӨВЛӨНӨ

7777–8787, 9000–0135, 9944–9911, 8933–7778

Вебсайт: https://zochil.mn/

Аппликейшн татах холбоосууд:

Android: https://bit.ly/3rNRqFu

IOS: https://apple.co/2R5zysV

Total
13
Shares

Leave a Reply

Related Posts
Total
13
Share