Melearn нь 2019 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан EdTech компани юм. “Шинэ зууны шилдэг мэргэжилтэн болоход шаардлагатай цогц системтэй мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэх үр дүнтэй шийдлүүдийг агуулсан онлайн талбарыг тогтвортой хөгжүүлнэ.” гэсэн зорилготой бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээд Melearn платформ болох вэб сайт болон мобайл аппликейшнаа тасралтгүй хөгжүүлж байна.
Та Melearn платформыг ашигласнаар одоогоор Бизнес, Маркетинг, Дизайн, Мэдээлэл технологи, Оффис чадвар, Санхүү хөрөнгө оруулалт, Хувь хүний хөгжил гэсэн нийт 7 категори чиглэлийн нийт 50+ сургалтуудаас сонгон суралцах боломжтой. Та сонгосон сургалтуудынхаа видео хичээлээ үзэхээс гадна багш бүртэй чатлан зөвлөгөө авах, шалгалт бие даалт болон гэрийн даалгавар гүйцэтгэж өөрийгөө сорих, сургалтад ашиглагдаж буй материалуудыг татаж авах гэх мэт боломжуудтай.
Melearn.mn-д одоогоор 7 сэдвээр төрөлжсөн сургалтууд багтаж байна.
- Бизнес
- Маркетинг
- Дизайн
- Оффис чадвар
- Мэдээлэл технологи
- Санхүү, хөрөнгө оруулалт
- Хувь хүний хөгжил
melearn.mn
(+976)86600302
info@melearn.mn