Буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг сүүлийн үеийн амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдсэн жингийн өөрчлөлт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд зориулж эрүүл, зохистой хооллолт, эрүүл мэндийн боловсрол олгоход хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго юм.
Программ хөгжүүлэгч Нүбисофт ХХК, мэргэжлийн эмч, эмнэлзүйн хоол зүйчдийн хамтарсан баг хувь хүний биеийн үзүүлэлтэд суурилан, Монгол хүний хооллолтын онцлог соёлд тохируулсан, эрүүл хооллолтын насан туршийн хэв маягийг бий болгоход зориулж, төрөлх хэлээрээ ашиглах цоо шинэ бүтээгдэхүүнийг Монголд анх удаа бүтээлээ. Эрүүлээр жингээ зохицуулж, халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлж, зохистой хооллолтын насан туршийн боловсролыг хүн бүхэнд хүргэх апп юм.

99010125