Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Компани байгуулах ач холбогдлыг тайлбарлах нь

man and woman holding each other s hands as a team
Photo by Thirdman on Pexels.com

Монгол хэлний тайлбар толь бичигт компани гэдэг нь “…гишүүдийн хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ түүгээрээ хариуцдаг аж ахуйн нэгж…” гэж тодорхойлсон бол Английн Кембриджийн толь бичигт “…хувийн хариуцлага хүлээхгүйгээр ашиг олох аргачлал, …ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг байгууллага…” гэж тодорхойлжээ. Дээрхээс үзвэл компани гэдэг нь ашиг олох зорилготой, тусдаа хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байгууллагыг хэлдэг байна. 

Дэлхийд анхны  компани нь 1600 онд Английн 1-р Элизабет хатны ивээл дор East India хэмээх нэртэйгээр байгуулагдаж Ази, Энэтхэгээс халуун ногоо, нэхмэл, үнэт эдлэлийг хөлөг онгоцоор тээвэрлэж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна. Тус компанийг үүсгэн байгуулагчид нь өөрсдийн компанид оруулах хөрөнгийг тусгайлан “хувьцаа” хэмээх компанийн суурь хөрөнгийг бий болгож, өөрсдийгөө “хувьцаа эзэмшигчид” гэж нэрлэжээ. Хэрэв тус компанийн хөлөг онгоц далайн шуурганд сүйрэх, далайн дээрэмчдэд дээрэмдүүлэх зэргээр компани алдагдал хүлээсэн тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээхгүй харин компанийн хувьцаа буюу компанид оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг цоо шинэ тогтолцоог бий болгожээ. Өөрөөр хэлбэл, аливаа хүн бизнес эрхлэхэд явцад хэний ч санаанд оромгүй, тооцоолоогүй алдаа, алдагдал нь тухайн бизнес эрхлэгчийн өөрийнх болон гэр бүлийн гишүүдийн амьдралыг бүхэлд нь хямралд оруулж өөрчилдөг байсан учир ямар ч хүн өөрийн болон гэр бүлийн амьдралаа эрсдэлд оруулан бизнес эрхлэх сонирхолгүй байв. 

Stanley Dai, Unsplash

Харин орчин үеийн компанийн ойлголт бий болсноор хүмүүс зөвхөн компанид оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээх учир бизнес эрхлэх хувь хүн, өөрийн гэр бүлийн гишүүдэд эрсдэлгүй болсноор хүн бүр компани байгуулж зоригтойгоор бизнес эрхлэхийг эрмэлзэх болсон. Өөрөөр хэлбэл компани байгуулснаар та өөрийн хөрөнгөөр бус харин компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээдэг. Хэрэв таны байгуулсан компани 100,000 төгрөгний дүрмийн сан буюу өөрийн хөрөнгөтэй бол тухайн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Ийнхүү бизнес эрхлэгчдийн хариуцлагыг бууруулснаар хүмүүс илүү их бизнес эрхлэх сонирхолтой болж зах зээл өргөжин тэлдэг.  Иймд компани байгуулах нь тухайн нийгмийн эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлж өнөөгийн улс орнуудын, цаашлаад дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулсан хүн төрөлхтний онцгой үйл явдал болжээ. 

Нөгөө талаас янз бүрийн ашиг сонирхол, ур чадвар, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хамтран компани байгуулснаар тэдний харилцааг илүү хөнгөвчилж өгдөг. Жишээлбэл, хэрэв та бизнесийн нэгэн гайхалтай санаа бодож олсон хэдий ч тухайн бизнесээ эхлүүлэх хангалттай мөнгөгүй бол хэрхэх вэ? Энэ тохиолдолд та өөрийнхөө бизнест хөрөнгө оруулж чадах хөрөнгө оруулагчтай хамтран компани байгуулж түүнд компанийнхаа тодорхой хувьцааг эзэмшүүлнэ. Ингэх нь та банкнаас зээл авч өөрийн хөрөнгөө барьцаалуулах, зээлийн хүү төлөх, эсхүл шаардлагатай хөрөнгийг өөрөө цуглуулах гэж цаг хугацаа алдах шаардлагагүй. Тэр танд шаардлагатай хөрөнгө оруулна. Та түүний хөрөнгөөр нь бизнесээ эрхэлж оруулсан мөнгийг нь өсгөж өөртөө ч, хөрөнгө оруулагчдаа ч ашиг авчрах win-win зарчим юм.

Ийм ч учраас дэлхийн бүхий л бизнесийн харилцаа компани хооронд явагдаж байна. Өнөөгийн ямар ч байгууллага бизнесийн харилцаанд хувь хүнээс илүүтэйгээр компанитай аливаа гэрээ, хэлцэл байгуулдаг болсон. Учир нь компани нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, өөртөө тусгайлсан хөрөнгөтэй түүгээрээ хариуцлага хүлээх чадвартай, тогтсон хаяг байршилтай, мэргэжлийн ажиллах хүчин, хүний нөөцтэй зэрэг бизнесийн харилцаанд илүү итгэлцлийг бий болгодог. Мөн цаашид хувь хүнээс илүүтэйгээр компанийн нэр нь нийгэмд танигдаж тухайн бизнес өсөж дэвжих, цар хүрээгээ нэмэгдүүлэхэд дөхөм байдаг. Иймд компани үүсгэн байгуулж бизнесээ эрхэлснээр таньд учрах аливаа санхүү, хууль зүйн эрсдэлийг багасаж, хөрөнгө оруулалт татах, бусадтай хамтарч бизнесээ өргөжүүлэхэд таатай хөрс суурийг бий болгодог нь эндээс харагдаж байна.    

iGeree нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ.

Хэрэв та өөрийн компани компаниа байгуулан бизнесээ эхлүүлэх,  өргөжүүлэх бол www.igeree.mn сайтад зочилж компани үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аваарай.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
socratus
Read More

Гадаадын улс оронд үйл ажиллагаа эрхлэх гарааны бизнест 100 мянган долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг эхлүүллээ | Cократус стартап студио

Сократус стартап студио гадаадад оршин суугаа монгол улсын иргэний болон хамтран эхлүүлсэн гарааны компанид хөрөнгө оруулах хөтөлбөрийг эхлүүлж…
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading