Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Erxes Mongolia: Маркетинг, борлуулалт, хэрэглэгчидтэй харилцах үйл ажиллагаагаа удирдах цогц платформ

Бидний түүх

Хүмүүсийн харилцаа холбооны энгийн шаардлагаас эхлээд бүхий л технологи маш хурдацтай хөгжиж байна. Хэрэглэгчид алхам тутамдаа Фэйсбүүк, Твиттер, Вийчат, Инстаграм зэрэг аппликейшн ашиглан харилцаа холбоогоо шийддэг болжээ. Энэ хөгжлийг дагаад бизнесүүд ч мөн хөгжих хэрэгтэй болсон цагт бид эрксис системийг нэвтрүүлснээр бизнесийн хөгжилд том түлхэц болж байна.

эрксис нь хэрэглэгчидтэй харилцах хязгааргүй олон сувгийг нэг дор нэгтгэж, хэрэглэгчидтэй харилцах алба хэлтсүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын уялдаа холбоог сайжруулах, үнэнч хэрэглэгчдээ бөөцийлөх, шинэ хэрэглэгчдэд борлуулалтын сэжим үүсгэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах нээлттэй эхийн систем юм.

Бид хэн бэ

Монгол улсын технологийн шинэчлэлийг тэргүүлэгч эрксис багийнхан 8 жилийн турш хамт ажилласан туршлагатай бөгөөд эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд аваачихыг зорьсон хариуцлагатай албыг бахархалтайгаар гүйцэтгэж байна.

Байгалийн баялгаар дэлхийд танигдсан Монгол улсад уул уурхайн дэвшилтэт технологи өндөр хөгжсөн боловч энэ хөгжил нийт ард түмэнд үр өгөөж багатай. эрксисийн хамт олон бид дэлхийд Монгол улс ашигт малтмалаас илүүг хийж чадна гэдгээ баталж, байгалийн баялгаас илүү тархины баялаг, тэр дундаа мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийн хэмжээнд тэргүүлж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж ажилладаг.


http://erxes.mn/

011 36 5555

info@erxes.io

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Zochil.shop: Бид худалдааны салбарыг цахимжуулж, цахим худалдаа эрхлэхэд шаардлагатай технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж байна.

Бидний түүх “Зочил технологи” ХХК компани нь мэдээлэл технологийн чиглэлээр 2019 онд үүсгэн байгуулагдаж мэдээлэл технологи, маркетинг борлуулалтын…
Read More

GERU: Бид дэлхий даяарх олон мянган гар урлалд дурлагсдын уулзах газар байхыг хичээдэг.

Одоогоор Geru компани бүтээлч сэтгэлгээтэй дизайнер, өөрийн гэсэн хэв маяг, онцлогтой гар урлал бүтээгч 100 орчим уран бүтээлч залуусыг нэгтгэж чадсан байна.
Read More

Technomad: И-спорт сонирхогч залуусын хүрээллийг бий болгож шилдгүүдийг нь дэлхийн тавцанд хүргэх зорилготой

TechNomad Gaming нь гар утасны тоглоомоор төрөлжсөн и-спортын байгууллага бөгөөд контент үйлдвэрлэл, мэргэжлийн баг, тэмцээн зохион байгуулалт гэсэн…
Total
0
Share