Зочил платформыг ашигладаг онцлох онлайн хувцас худалдааны вэбсайтууд
Ковид-19 цар тахлаас үүдэн хатуу хөл хорио тогтоогоод буй энэ үед цахим шилжилтийг амжилттай хийж, онлайн орчинд бизнесээ тогтвортой явуулж буй бизнесүүдээс энэ удаад хувцасны салбарын дараах 9 онлайн худалдааны вэбсайтыг онцолж байна. Та тавтай Зочил!
- Urban бренд
Urban бренд нь 2009 онд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эх орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ажлын байр бий болгох зорилгоор хөнгөн үйлдвэрийн бизнесийн салбарт анхлан байгуулагдсан дотоодын хөрөнгө оруулалтай, Монгол бренд юм. Өнгөрсөн хугацаанд Деним (denim итали гаралтай үг. жийнсэн хувцас хийдэг даавуун материал) даавууг боловсруулах технологийг хөгжүүлж, эх орондоо амжилттай нутагшуулаад байна.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://urbanshop.mn/saled-products
2. Ивээл бренд
Ивээл бренд 2017 онд үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээнд гэдэг уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол дизайнеруудын ур ухаан шингэсэн, шинэлэг бүтээлүүдийг залуучуудад зориулан урладаг гэдгээрээ хэдийнээ олонд танигдаад байна. Ивээл бренд нь Монгол ур ухаан, өв соёл шингэсэн бүтээлүүдээ дэлхийд гаргахаар ажиллаж байна.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://iveelbrand.mn/
3. Benetton бренд
Өнөөдрийн байдлаар “Benetton” групп нь дэлхийн 120 гаруй оронд 6200-аад салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөр тутмын хувцасны United Colors of Benetton дэлхийн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг. United Colors of Benetton брэндийн хувцас жилд 150 сая гаруй үйлдвэрлэгдэж, жилийн эргэлт нь 2 тэрбум хүрдэг байна.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://benetton.mn/
4. К50
Импорт, худалдааны дэлгүүр болох K50-ийг залуучууд чанартай, оригинал брендийн пүүз, хувцас оруулж ирдэг гэдгээр нь сайн мэддэг билээ.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://k50.mn/
5. Warm grey
Warm grey дэлгүүр нь зөвхөн эрэгтэй хувцсаар даганасан импортын дэлгүүр юм. Хэрэглэгчид онлайн орчинд идэвхитэй, шуурхай ажилладаг гэдгээр нь мэдэх билээ. Warm grey-ийн зүгээс онлайн худалдан авалтанд 10% хямдрал олгож байгаа бөгөөд хүргэлт үнэгүй хийгдэж байна.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://warmgrey.mn/
6. Өөрөөрөө бренд
2016 онд үүсгэн байгуулагдсан Өөрөөрөө бренд нь өв соёлыг орчин үеийн хэрэглээнд бусдаас өвөрмөц байдлаар тусгадаг залуучуудын бренд юм.
Тэд ӨӨРӨӨРӨӨ® гэдэг үгийг дараах гурван үгээр тодорхойлсон байна.
Бусдыг ХҮНДЭТГЭХ, Бидний ҮНДЭС, Бид БҮТЭЭГЧ
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://uuruuruu.mn/
7. Debra бренд
Дараагийн онцлох бренд бол эмэгтэйчүүдийн дотуур хувцасны бренд болох “DEBRA”. Орчин үеийн чиг хандлагыг шингээж чамин, тансаг, загварлаг урладаг гэдгээрээ эмэгтэйчүүдийн дунд алдартай бренд юм. Debra бренд: “Эрхэмсэг оршихуйн илэрхийлэл төгс бүтээл нь бүсгүй хүмүүн юм. Тэрхүү бүтээлийн үнэ цэнийг мэдрүүлэгч урлаг бол дотуур хувцас юм. Дур булаам бүсгүй танд зориулан сэтгэлээ шингээн урлав.”
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://debra.mn/
8. Blu clothing бренд
Дараагийн бренд бол 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн дотоодын өдөр тутмын хувцасны Монгол брэнд болох “Blu clothing studio” юм.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://bluclothingstudio.mn/
9. Deer бренд
Импортыг орлохуйц, өдөр тутмын хэрэгцээт хувцсыг Монголдоо үйлдвэрлэж үндэсний брэндийг бий болгох зорилгоор гарч ирсэн бренд бол Deer бренд юм. Гуталнаас бусад бүх төрлийн хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, аксессуар үйлдвэрлэдэг. Загвараа байнга шинэчилдэг fast fashion чиглэлийн бренд учир нэг хувцсыг олон тоогоор үйлдвэрлэдэггүй гэдгээрээ онцлогтой. Чанартай хувцсыг боломжийн үнээр хэрэглэгч нарт хүргэхийг хичээж ажилладаг тул бүхий л бараа нь 30,000₮-150,000₮ хооронд байдаг байна.
Онлайн дэлгүүрт зочлох бол: https://deer.mn/
Таньд ч бас өөрийн онлайн дэлгүүрийг нээх боломж бүрэн нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7777–8787 утсаар холбогдоно уу.
Залга зочил зөвлөнө: 90000135, 99449911, 89337778
Баярлалаа.

Вебсайт: https://zochil.mn/
Аппликейшн татах холбоосууд:
Android: https://bit.ly/3rNRqFu